ЭДИЙН ЗАСАГ

ББСБ-уудын зээл олгох өр орлогын харьцааг 60:40 болголоо

Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөж, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэр гаргасан.

Үүнтэй уялдуулж, Санхүүгийн зохицуулах хороо ч ББСБ болон зөвшөөрлийн дагуу зээл олгодог бүх байгууллагын өр орлогын харьцааг 60:40 болгожээ. Өмнө нь 70:30 байсан юм. Ингэснээр ББСБ-аас мөнгө зээлэн, лизингээр бараа бүтээгдэхүүн авахад урьдчилаа төлбөр өсөхөөс эхлээд босго нь өндөрсөж байгаа юм.

Инфляц хоёр оронтой тоо руу орох эрсдэлээс сэргийлж Төв банк мөнгөний хатуу бодлого баримталж байгаа бол Засгийн газар ч үүнтэй уялдуулан ажиллаж байна. Эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхийн тулд нийлүүлэгдэх мөнгөн урсгалыг багасгахыг хатуу бодлого гэдэг. Үүнд иргэн, ААН-үүдийн зээл авах босгыг өндөрсгөх арга хэмжээ багтдаг.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэддээ ээлгүй баячуудад үйлчилсэн төртэй улс боллоо

Баясгалан лобби групп
Баясгалан лобби групп

Хэний захиалгаар ингэж ард түмний амьдрал доройтуулж хорлож, эдийн засгийг хямруулах гээд бгаа юм бэ, гаднынхны тушаал заавар шиг харагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button