Нийгэм мэдээ

"Наурызын баяр"-ын өдөрлөг төв талбайд зохиогдоно

"Казах түмний уламжлалт хаврын буюу "Наурызын баяр 2025" өдөрлөг нийслэлийн төв талбайд гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 09:00 цагаас эхлэн зохион байгуулагдахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр казах үндэстний өв соёлыг таниулсан соёл, урлагийн концерт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын амтат зоог, уламжлалт идээг таниулах зэрэг хөтөлбөртэй байна. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд Бөхийн өргөөнд Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдана.

Гуравдугаар сарын 22-нд “Наурызын баяр“ өдөрлөг нийслэлийн төв талбайд зохион байгуулагдана. Наурызын баярыг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нүүдэлчдийн соёлын үнэт өв гэдгийг баталж, 2024 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсын нэр дээр бүртгэжээ. Наурыз буюу хаврын баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодог билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2025 15:48

Архи тараах юм уу? казак хүүхэн бавах юмсан тэх үү?

Зочин
Зочин
3 сар 21, 2025 13:02

Баян Өлгийн төв т�##�байдаа баяраа тэмдэглэх хэрэгтэй юм бишүү . Хасагуудын баяр Монгол улсын баяр шиг юм болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button