Хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн Канад иргэнийг БНХАУ цаазаар авчээ

БНХАУ хар тамхины хэрэгтэй холбогдсон Канадын дөрвөн иргэнийг цаазаар авчээ. Уг явдлыг Канадын гадаад хэргийн яам эрс буруушааж, зэмлэсэн байна. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли лхагва гарагт /2025.03.19/ хэлэхдээ давхар иргэншилтэй байсан дөрвөн хүнийг БНХАУ цаазаар авсан гэсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ Канад улс ижил ялтай Канадын иргэдэд өршөөл үзүүлэхийг хүссэн байна.
Канад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарлотт Маклеод “Хүний үндсэн эрхэнд үл нийцэх, эргэлт буцаах боломжгүй цаазын ялыг БНХАУ хэрэглэж байгааг Канад эрс буруушааж байна. Канад улс эдгээр хүмүүст өршөөл үзүүлэхийг дээд түвшний албан тушаалтнуудад удаа дараалан уриалсан. Бид бүх тохиолдолд цаазын ялыг тууштай эсэргүүцнэ” гэжээ. Маклеод нэмж хэлэхдээ цаазаар авхуулсан хүмүүсийн ар гэрийнхэнд консулын алба тусламж үзүүлж байгаа хэмээсэн юм.
Үүний хариуд Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргахдаа хуулийг дээдэлдэг улс учир хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж буй хүн бүр хариуцлага хүлээх ёстой гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Зөв,хуулийг шударга хэрэгжүүлжээ.Хүүхэд хүчиндсэн,хүн �##�сан,улсын мөнгийг маш их хэмжээгээр хулгайлсан,эх орноосоо урвасан этгээдүүдийг үнэхээр давраасан улс бол манайх.Үүнийгээ хүн амьд явах эрхтэй гэж хуцна.