ЭДИЙН ЗАСАГ

Үнэ буурсангүй, үйлдвэрлэл буурсаар...

Жилийн өмнө УИХ-ын дарга Г.Амарбаясгалан /Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа/ гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийг танилцуулсан.

Шалтгаан нь, гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан 2023 онд 2426 төгрөг, гол түүхий эд улаанбуудайн үнэ 600 төгрөг байсан бол 750 төгрөг болж өссөн. Засгийн газраас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон ч зохиомлоор үнэ өсгөхгүй, тогтвортой хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн үүргээ биелүүлээгүй хэмээн ШӨХТГ-аас дүгнэсэн гэдэг тайлбар үндэслэлээр ийн хуулийн төслийг өргөн барьсан.

Ингээд гурил малын тэжээлийн импорын татварын тэглэвэл гурилын үнэ 30-40 хувь буурна гэж үзсэн.

Бодит байдал дээр, импортын урсгал нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс муудаж, улмаар дотоодын гурилын үйлдвэрлэл 30 орчим хувиар буурсан. Уг салбарын томоохон төлөөлөл бүхий үйлдвэрлэгчийн борлуулалт уг хуультай уялдаж 80 орчим хувиар буурсныг зарим эх сурвалжууд мэдээлжээ. Мөн дотоодын зах зээлд сард дунджаар 1500-2000 тонн орчим гурил нийлүүлдэг байсан компанийн хувьд 300 орчим тонн гурил л борлуулсан байв.

Өөрөөр хэлбэл монголын дотоодоосоо хангах боломжийг Оросын зах зээлд нээж өгсөн нь өнөөдөр ч хохиролтой хэвээр. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2025 оны нэгдүгээр сар гэхэд 65 мянга гаруй тонн гурил татваргүй орж иржээ. Мөн энэ хэмжээний малын тэжээл импортлогдсон байна.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар 29.6 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан байна.

Өөрөөр хэлбэл дотоодын гурилын үнийг бууруулах зорилготой уг шийдвэр нь үнэд бус үйлдвэрлэлд нөлөөлж, үлэмж хэмжээгээр бууруулав.

Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд халтай уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ хэмээн салбарын сайд нь хэлж байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2025 08:19

«Ундэсний уйлдвэрлэгч» нэртэй чанар сонголт маш муу унэтэй «бараа» гаар монголууд дарлуулж байна…гадаадаас хямд чанартай бараа бутээгдхуунээр яар�##�тай хангах цаг нь эрчээд байна

Зочин
Зочин
3 сар 21, 2025 08:33

Бизнесийн мэдлэггүйгээс болж Данхын ЗГ цемент, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийг өсгөж дотоодын үйлдвэрлэлийг дампуурууллаа. Яар�##�тай огцруулахыг шаардаж байна. Амарбаясг�##�ан гэж цайцан хулгайч байна. Бактерийг хамгийн түрүүнд �######�уулах хэрэгтэй иргэд ээ

Zochin
Zochin
3 сар 21, 2025 10:59

За энэн дээр ЭТТ тайлбар өгнө үү дээ. Эсвэл танайх дундуур нь юм гүйлгээд байна уу. Сонин юмаа.

Зочин
Зочин
3 сар 21, 2025 20:34

Манай энэ дарга нарт эх орон гэж бдаг юм уу Харийн хүмүүс шиг бх юм.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 09:54

Гурилын импортын татварыг тэглэх хуулийг энэ даргатай шууд холбоотой.үр дүнд нь гурилын үнэ буураагүй, дотоодын гурилын хэдэн үйлдвэр хаагдсан.ийм л гайтай нөхөр дөө

Зочин
Зочин
3 сар 22, 2025 18:55

Энэ Данхан толгойт, хужаа Амарсайхан санаатай юмны үнийг зориудаар нэмэгдэх эхлэлийг тавьж өгдөг. Нямбаатар новш машины дугаар олгох бизнес эхлүүлсэн.

Улаан Зочинэочин
Улаан Зочинэочин
3 сар 22, 2025 19:10

Улаан будай тарих нь ашиггүй бол болих нь зөв.
Оросоос хямд гурил,тэжээл орох нь зөв.
Татаас өгч,иргэдээ мөлжихөө зогсоох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button