ЦЕГ-аас "Ноорог"-той холбоотой 9.3 тэрбумын талаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас “Poker” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал: Монгол улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлджээ.
Төгрөгийн дансуудаар:
- 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
- 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахим мөрийтэй тоглоомыг хаах хэрэгтэй олон з�##�уучууд хохирч байгаа.
Энэ үйлдэл бол мөнгө угаах гэмт хэрэг мөн байх, тийм учраас маш сайн ш�##�гаж тодруулах ёстой.
Гэхтэй утааны угаарт гэр бүлээ �##�дсан бор з�##�уугийн асуудлыг нам дарсан тэ. Энэ з�##�уучууд бас цэвэрхэн шингээд таг болно байх.
учирыг нь олоогүй үнэн бодит мэдээлэлгүй байж нооргийг өмгөөлсөн их хурлын гишүү эрхтэн дархтанууд юу бодож байгаа бол