Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын стратегийн баазад цохилт өгч, томоохон дэлбэрэлт гарчээ

Украин пүрэв гарагт /2025.03.20/ ОХУ-ын стратегин бөмбөгдөгч онгоцнууд байрлуулдаг талбайд дроноор цохилт өгсний улмаас томоохон дэлбэрэлт гарсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ агаарын хамгаалалтын алба газар нутаг руу нь нэвтэрч орж ирсэн 132 Украины дроныг устгасан гэжээ.

ЗХУ-ын үеэс эхтэй Энгельс хот дэх тус баазад цөмийн бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай Ту-160 стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг байрлуулдаг. Энгельс хот оршдог Саратов мужийн захирагч Роман Бусаргин хэлэхдээ дроны халдлага болсон бүсэд амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн хэмээжээ. Орон нутгийн албан тушаалтнууд мэдээлснээр халдлагын улмаас арван хүн гэмтсэн байна.

Украины Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ цэргийн онгоцны баазад цохилт өгч, үүний улмаас сумны агуулах дэлбэрсэн гэжээ. ОХУ тэрхүү баазыг ашиглан Украинд агаарын цохилт өгдөг байсан гэж Киев мэдээлсэн юм. Харин Украины аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдээлэл өгөхдөө Энгельсийн баазад байсан дрон, пуужин хадгалдаг агуулахад дроноор халдсан хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 21, 2025 11:31

дрон гэх юуч биш юмаар байлдаж байна гэж оронцоглосонд орвол шууд жинхэнэ бөмбөгдөлт бүүр цөмийн бөмбөг чулуудсан нь дээр байх шүү,

Зочин
Зочин
3 сар 21, 2025 12:40

Украйн г�##� зогсооно гэчээд яагаад бгм Ийм г�##�зуу солиотой
юм шиг юм хийгээд өөрийн энгийн иргэдээ дэлхиыгээр нэг цагаачлуулж өлсгөлөн зовлонд унагачаад Дэлхий нийтийг хөлдөө чирж гай дуудсан өөдгүй

Холбоотой мэдээ

Back to top button