Гадаад мэдээДЭЛХИЙ

Орост бизнесийн боломж эрэлхийлж буй Америкт өнөөдөр хивсээ дэвсээд угтсан ч, маргааш хэрхэх бол

Украины дайн эхэлсний дараа АНУ, ОХУ-ын харилцаа тэсгим хүйтэн болсон. Барууны орнууд дайныг эсэргүүцэн ОХУ-ын эдийн засгийг орхин гарч эсвэл тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа танасан. Тэгвэл Донал Трамп Цагаан ордонд эргэж ирснээсээ хойш АНУ-ын Украин, ОХУ-ын талаарх бодлогод 180 эргэлт хийв. Трамп ОХУ-д илүү ээлтэй хандаж, Украинд шахалт үзүүлэх болсон.

Дайнаас хойш АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд огт уулзаагүй байсан бол Трамп ажлаа хүлээн авснаас сарын дараа Саудын Арабд хоёр тал хэлэлцсэн юм. Тус хэлэлцээний дараа ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев хэлэхдээ АНУ-ын бизнесүүд ОХУ-ыг орхин гарснаар 324 тэрбум ам.доллар алдсан гэж хэлсэн. Мөн тэр АНУ-ын бизнесүүд энэ оны хоёрдугаар улиралд ОХУ-ын зах зээлд буцаж орж ирэх магадлалтай гэсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины дайн дууссаны дараа АНУ, ОХУ хоёрын аль аль нь ашиглаж болох эдийн засаг, геополитикийн онцгой боломжууд бий гэж хэлсэн. Харин Трамп Москватай эдийн засгийн хөгжлийн зарим хэлэлцээ хийхийг оролдож байгаа хэмээсэн юм. Гэхдээ шинжээчид ОХУ-ын зах зээлд буцаж орохоор зорьж буй нь учир дутагдалтай гэж үзэж байна.

ОХУ-д дахин хөрөнгө оруулах өгөөж нь зардлаа зөвтгөхгүй

Шинжээчдийн үзэж буйгаар бол ОХУ-д дахин хөрөнгө оруулалт хийх зардал компаниудын хувьд өгөөжөө зөвтгөхгүй аж. Германы Олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Янис Клюге “Компаниуд нэр хүндээ эрсдэлд оруулж, харьцангуй жижиг зах зээлийн маш аюултай, эрсдэлтэй бизнесийн орчинд орох эрсдэлийг үүрэх хүсэлтэй байна гэдэгт би эргэлзэж байна. Америкийн бизнесүүд тэнд их хэмжээний мөнгө олоход хэтэрхий хортой хэвээр байгаа” гэжээ.

ОХУ нь бизнес эрхлэхэд бэрхшээлтэй газар байсаар ирсэн. Лондонд байрлалтай “Chatham House” фирмд ОХУ-ын талаарх мэргэжилтэн Тимоти Эш “Өмнө нь авлига, хүнд суртал болон Кремльтэй харьцах зэрэгт байнга асуудал тулгардаг байсан” хэмээсэн юм. Дайнаас өмнө бизнес эрхлэхэд хэцүүхэн орчин байсан бол одоо барууны орнуудын хориг арга хэмжээ нөхцөл байдлыг илүү хүндрүүлсэн.

Зургийн эх сурвалж: Strait Times

Гадаадын орнууд буцаж үйл ажиллагаа явуулж эхэлбэл тэдэнд тулгарах хамгийн том эрсдэл нь Кремль хөрөнгийг нь хураан авах явдал юм. 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсад нь буй гадаадын хөрөнгийг түр хугацаанд хяналтдаа авах зарлигт гарын үсэг зурсан. Үүнээс хэдхэн сарын дараа Кремль Францын тараг үйлдвэрлэгч “Danone”, Данийн шар айраг үйлдвэрлэгч “Carlsberg” компанийн хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлсэн байдаг.

Саяхан болсон ОХУ-ын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны жил тутмын хурал дээр Путин гадаад бизнес эрхлэгчид ОХУ дахь хөрөнгөө худалдсан хямд үнээрээ буцааж авахыг зөвшөөрөхгүй, давуу эрх олгохгүй хэмээсэн байна. Тэр дотоодын үйлдвэрлэгчдийн давуу талыг хадгалахын зэрэгцээ гадаад компаниуд буцаж орж ирэх зохицуулалтын тогтолцоог бий болгохыг уриалсан юм.

Авлига ч мөн өмнөхөөсөө дордсон. 2021 онд “Transperancy International” ОХУ-ын авлигын түвшнийг 180 орноос 136-д жагсааж байсан юм. Харин 2024 онд ОХУ олон байр ухарч 154-д жагссан байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын эдийн засаг дэлхийн бусад орнуудтай бага холбоотой болсон гэдгийг Клюге онцолжээ.

Дайн эхлээд удалгүй АНУ, Европын холбоо, Их Британи, Канад хамтран ОХУ-ын зарим банкнуудыг санхүүгийн харилцааны сүлжээ болох “SWIFT”-ийг ашиглахыг хориглосон. Энэ нь тэдгээр банкнуудыг гадаад гүйлгээ хүлээн авах, хийхэд ихээхэн хүндрэлтэй болгосон юм.

“SWIFT” нь Бельгид төвтэй үйл ажиллагаа явуулдаг тул АНУ Европын холбоотой хамтран ажиллахгүйгээр хориг тавьсан банкнуудыг сүлжээнд дахин оруулах боломжгүй гэж Клюге хэлжээ. Мөн АНУ ОХУ-д тавьсан хоригоо цуцалсан ч гэсэн бусад томоохон худалдааны түншүүд Москвагийн эсрэг тавьсан хоригоо цуцлах магадлал бага.

Клюге “ОХУ-аас барууны валютаар гүйлгээ хийх нь маш үнэтэй, төвөгтэй болсон. Хориг арга хэмжээнүүд ОХУ-д бизнес хийхийг барууны олон компаниудын хувь боломжгүй болгосон” гэсэн юм.

ОХУ-д гадаадын компаниуд мөнгө хийх үе нь өнгөрсөн

Вашингтонд төвтэй Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Элина Рибакова хэлэхдээ ОХУ нь гадаад компаниудын хувьд мөнгө олох тодорхой газар байхаа больсон гэжээ. Тэрбээр “CNN” агентлагт хэлэхдээ ОХУ гадаадын орнууд мөнгө хийх газар байхаа болиод арав гаруй жил болж байна хэмээсэн юм.

Рибакова ОХУ-ын эдийн засгийн оргил үеийг 2000-аад оны эхэн үеэс 2014 оны хооронд байсан гэжээ. Түүний үзэж буйгаар энэ нь газрын тосны үнийн өсөлттэй давхацсан явдал юм. Москва энэ хугацаанд газрын тос, байгалийн хий дэлхийн бусад орнуудад, ялангуяа АНУ-д экспортолж ашиг олсон. ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг байсан компаниудын нэлээд хэсэг нь эрчим хүчний фирм, өсөн нэмэгдэж буй дундаж давхаргад бараа бүтээгдэхүүнээ зарах гэж найдсан компаниуд байсан гэж тэр хэлжээ.

Харин одоо АНУ-д ОХУ-ын байгалийн баялаг хэрэгцээгүй болсон тул нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж Рибакова нэмж хэлсэн юм. Мөн ОХУ-ын байгалийн хийн томоохон үйлчлүүлэгч байсан Европ АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авахаа нэмэгдүүлсэн. Дайн ОХУ-ын дундаж давхаргыг ширгээсэн гэдгийг Рибакова онцолсон юм.

Гадаадын компаниудын хувьд ОХУ-ы зах зээлд буцаж орох нь эрсдэлээ зөвтгөхгүй байх магадлал өндөр. Вашингтон, Москвагийн хооронд дахин дипломат харилцааны хүндрэл үүсвэл ОХУ-д буцаж очсон бизнесүүдэд эрсдэлтэй. Рибакова “ОХУ-ын хандлага өөрчлөгдвөл яах вэ? Өнөөдөр тэнд хивсээ дэлгэн угтан авч магадгүй. Харин маргааш яах вэ? Үүнийг таамаглах боломжгүй” гэжээ.

Оксфордын их сургуулийн Орос, зүүн Европ, Евразийн эдийн засгийн дэд профессор Майкл Рочлиц тодорхойгүй байдал нь хоёр талд хамаатай гэжээ. Тэр “Трампын захиргаа дор өдөр бүр, долоо хоног бүр маш их зүйл өөрчлөгддөг. Тэгэхээр та эдгээр тогтворгүй бодлогод тулгуурлан хөрөнгө оруулалт хийхийг үнэхээр хүсэж байна уу?” хэмээсэн юм. Рочлиц ОХУ-д бизнесүүд буцаж очвол өндөр эрсдэл, бага өгөөж хүлээнэ гэдгийг шулуухан хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2025 10:22

Орост хөрөнгөө оруулдаг тэнэг байхгүй болсон доо

билэг
билэг
3 сар 22, 2025 11:10

Харин ч оросод бизнес хийх аюул багатай. Тэд эр эмээ ялгаж мэддэг. асууд�##�д шударга хандана тохирсон бол тохирсон. Барууныхан тийм биш шүү. Яг үгэндээ зах зээл байдаг гэдэг чинь худлаа шүү.

Зочи
Зочи
3 сар 23, 2025 18:43
Reply to  билэг

za z##laa uher booloo ter hoid ruugaa yavj bugsiig ni doloo

Иргэн хүн
Иргэн хүн
3 сар 22, 2025 19:56
Reply to  билэг

Чи Оросуудад өмдөө шувтлуулж үзээгүй байж бүү мэдэмхийр

Зочин
Зочин
3 сар 22, 2025 23:01

Кккккк Мргэн хүн чи оросуудад ....... шувтлуулж үзсэн хүн үү. Кккк

Tumur
Tumur
3 сар 22, 2025 16:56

барууныхан ТҮЙ ч гэх Баялаггүй байж , Монгол мэтийн ядруу юмнуудыг бүр шулаад амташсан , Баялагаа зүгээр �##�дахгүй Оросыг элдвээр хэлэхдээ мэргэжлийн , тэгсэн ч гуйлга гуйгаад л Оросоос авдаг л биздээ , одоо ч авч л байгаа.

Зочи
Зочи
3 сар 24, 2025 10:59
Reply to  Tumur

teneg ivanuud ueiin ed l busdiig sorj muljih irsen

Зочин
Зочин
3 сар 22, 2025 17:12

Яг нэг т�##�ыг барьсан барууныхны мэдээлэл бна. Харин ч өдий олон жил хоригт бгаа улс баялаг ихтэй учир хүнс, эм тариа, бензин шатахуун нь хамаагүй хямд.Манайхан Орос руу гарч машиндаа бензин, түлшээ дүүргээд хүнсээ ачаад ирдэг нь худлаа биш.

Иргэн хүн
Иргэн хүн
3 сар 22, 2025 19:58
Reply to  Зочин

Чи тэндээ очиж амьдраач, нохойн гөлөг болоод сүүлээ хавчаад буцаж ирвэл зол чинь

Зочин
Зочин
3 сар 22, 2025 23:04

Энэ ИРГЭН ( хятад хүнийг иргэн гэдэг) хүн энд тэнд хуцаад байх нь тээртэй юм аа . Хөрштэй минь.мууд�##�цуулах санаатай ....

Зочин
Зочин
3 сар 23, 2025 16:45

Жомбого Трамп

Зочин
Зочин
3 сар 23, 2025 17:04

Жомбого Трамп

Зочин
Зочин
3 сар 29, 2025 10:51

Машины бензин чинь Оросынх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button