ЭДИЙН ЗАСАГ

Түр хэлэлцээгээр 511 нэр төрлийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг гаалийн 5 хувийн татваргүй импортолно

Монгол Улс өнөөг хүртэл Евроазийн Эдийн Засгийн Холбооны ажиглагч орноор явж ирсэн бөгөөд ОХУ-ын санаачлан байгуулсан уг холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудал өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн юм. Улмаар дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьд томоохон сорилт болсон уг шийдвэрийг эргэн харж, хойшлуулах эсвэл цуцлах саналыг  МҮХАҮТ-аар дамжуулан албан мэдэгдэл хүргүүлж байсан билээ.

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа Шадар сайд С.Амарсайхан уг чөлөөт худалдааны түр хэлэлцээг түр хойшлуулах талаар мэдээлсэн юм.

Дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс, өөрсдөө үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж МҮХАҮТ-д хүргүүлсэн.

Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн, шар айраг, цагаан архи, дарс, цэвэр ус, хийжүүлсэн ус, жүүс, ундаа, гурил гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо жимс, жимсгэнэ, ургамлын тос, зөгийн бал зэрэг нийт 60 орчим бүтээгдэхүүнийг нэрлэсэн байна. Мөн ЕАЭЗХ-той түр хэлэлцээ хийх нөхцөл үүсвэл уг худалдааны гэрээнээс бүхэлд нь хасах саналтай 101 төрлийн хүнс бараа, бүтээгдэхүүнийг нэрлэж илгээсэн бөгөөд улаанбуудай, өндөг, сүү, гахай, тахианы мах, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тухайд импортоор орж ирэх ижил төрлийн бараануудтай өрсөлдөхөд хүнд хэмээн саналаа нарийвчлан тусгаж байв.

Одоогоор ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Армени, Казахстан, Киргизстанаас нийтдээ 511 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхээс,

  • 89 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  • 47 төрлийн эрдэс химийн бүтээгдэхүүн
  • 181 нэр төрлийн аж үйлдвэрийн зориулалттай бүтээгдэхүүн болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд гаалийн таван хувийн татвараас чөлөөлөгдөх аж.

Харин манай талаас буюу Монголын дотоодын үйлдвэрлэгчдээс,  

  • 59 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн
  • 60 нэр төрлийн арьс ширний бүтээгдэхүүн
  • 204 нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийн дээрх таван улсын зах зээл рүү нийлүүлэх урьдач мэдээлэл бий.

Тус холбоотой түр хэлэлцээ хийх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас санаачлан хөөцөлдсөн бөгөөд ийн 5-р сард түр хэлэлцээний баримт бичгүүдэд гарын үсэг зурагдахаар болж өчигдөр салбарын сайд Л.Гантөмөр түр хэлэлцээрийн төсөлтэй холбоотой агуулгууд дээр Оросын талтай харилцан тохиролцолд хүрсэн мэдээ тус улсын хэвлэлүүдээр гарсан байна.

Манайхаас экспортын боломжийг олон талт байдлаар төрөлжүүлэн танилцуулж буй хэдий ч дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс 198 сая хүнтэй дээрх таван улсын зах зээл рүү бага хэмжээгээр ч тасралтгүй нийлүүлэх боломж хараахан байхгүй гэдгийг хэлж буй.

Мөн манай улсын импорт энэ оны эхэнд экспортоос давж өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн бөгөөд зөвхөн ОХУ-аас гэхэд нийт импортын 24.3 хувь нь бүрдэж буй нь цаашид худалдааны хэт хамаарал үүсэх эрсдэл хүлээж байх талтай.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн хүн
Иргэн хүн

Төрөл бүрийн амттан, чихэр ус ундаа архи мэтийн импортыг тас хоригломоор байна. Дэлгүүрт ороод үнэндээ хүнд хоол биш хор болох, хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй зүйлээр лангуу дүүрчээ. Төрөөс ядаж чихэр сахар хориглох бодлого ч �##�га... Новш гэж

Зочин
Зочин

Импортоор оруулдаг чихэр печень ундаа зэрэг нь хүүхдийн шүдний өвчлөлийг багасгах эмчлэх асууд�##�д эсрэгээр нөлөөлж байгааг анзаарч байгаа юу.
Архи дарс пиво зэргийн импортыг багасгаж татварыг нэмэх нь иргэдийн эрүүл амьдрахад нөлөөлнө шүү. Хүнсний дэлгүүрүүдийн лангуу дэндүү их амттангаар дүүрсэн байгаа үед шүдний өвчлөл багасах уу?!
Харин эрүүл мэндэд ашигтай жимс жимсгэнийг оронд нь оруулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Татваргүй оруулж ирээд давагдашгүй үнээр бие биедээ зараад амьдраад байж дээ

Зочин
Зочин

Энэнээс хямд байж эх орны үйлдвэр хөгжинө

Иргэн
Иргэн

Монгол улсад татвар буулгаад нэмэргүй нөгөө шун�##�ын тулам болсон худ�##�даачдын ашиг болоод л дуусна!

Зочин
Зочин

Гаднаас хямд хүнс оруулж ирэхгүй бол дотоодын үйлдвэрүүд дуртай цагтаа үнээ нэмж арай л шулж байна

Зочин Иргэн
Зочин Иргэн

Хор,хугацаа дуусан хүнс л битгий оруулаарай.Мэдээж та нар сайн зүйл хийх хүмүүс биш гуйж байна шүү.

БОЛД
БОЛД

Оросын бараа чанартай, хүнс нь бат�##�гаатай гэгддэг цаг өнгөрсөн. Одоо эсрэгээрээ босон шүү.Манайхаан.

Зочин
Зочин

Өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжих бодлого бариач ээ. Оросын хил давсан л бол манай үйлдвэрлэгчид борлуул�##�таас аа 40% ийн татвар төлж байгаа ш дээ.

Зочинуншигч
Зочинуншигч

Тамхи электрон Тамхи хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

Юмны үнийг буулгах нэг �##�хам байж болох юм.

Зочин
Зочин

АН энэ МАН-ны цавинд шигдсэн новшоо �######�уулахгүй бол дахин сөрөг хүчин АН гэж яриад ч хэрэггүй биз дээ!!!????????????

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин

Яах вэ?

Зочин
Зочин

Гэрээ хийхэд амархан дараа нь гарахад маш хэцүү. Бараг гаргахгүй ч байх. Сайн л бодож төлөвлөсөн байшаадаа

Бадам
Бадам

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн
5хувийн татвартай Орос болон бусад улс руу гарч байв�##� сайн шүү! Манай экспорт өснө! Том зах зээл рүү гарв�##� үйлдвэр компаниуд ашигтай ажиллаж ажилчдын ц�##�ин өсөж тогтвортой үйл ажиллагаа явуулж томрон ашиг орлого өснө.

Зочиниргэн
Зочиниргэн

Өөрсдөө бүх зүйлээ үйлдвэрлэж байсан орон ингэж ,арчаагаа �##�даж 90%гаруй нь гадаадаас импортлогч болох гэж.Ардчл�##�ын гай гай.Пи�####� хужаагийн хараат улс боллоо.

Бат
Бат

Оросын баахан хор идэж дээ

Зочин
Зочин
Reply to  Бат

Хужаа хор идээд үхээгүй л бншд чи орос хэзээ чамд хор болов

Холбоотой мэдээ

Back to top button