Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын ерөнхий сайд тогтворгүй нөхцөл байдал нэмэгдэж буйг анхаарууллаа

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян тогтворгүй болон тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж байгаа явдалтай улс орнууд тэмцэхийг уриалсан байна. Тэрбээр ням гарагт /2025.03.23/ Бээжин хотноо явагдсан Хятадын хөгжлийн форумын үеэр ингэж хэлжээ.

Уулзалтад оролцохоор “Apple”, “Qualcomm”, “AstraZeneca” зэрэг гадаадын компаниудын захирлууд, АНУ-ын сенатор Стив Дэйнс нар ирсэн байсан юм. Ли Цян “Тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдэн, дэлхий илүү хуваагдмал болж буй өнөө үед улс орнууд эрсдэл, сорилтыг эсэргүүцэхийн тулд зах зээл, аж ахуйн нэгжүүдээ нээлттэй болгох нь чухал” хэмээсэн байна.    

Геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэн тул Бээжин гадаадын хөрөнгө оруулалт нэмж татах сонирхолтой байгаа. Мөн тус улсын бодлого боловсруулагчид АНУ-аас гаалийн татвар тавиад буй нөхцөлд дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэхээр зорьж буй. “Xinhua” агентлаг мэдээлснээр “Бид бодлогын эрчимжилтийг зах зээлийн хүчийг өдөөхтэй хослуулан ажиллахад анхаарлаа хандуулах болно. Бид макро эдийн засгийн хувьд илүү идэвхтэй, ирээдүйтэй бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн мөчлөгийг сөрөх зохицуулалтыг цаашид эрчимжүүлж, шаардлагатай үед дэмжих шинэ бодлого нэвтрүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хахаха
хахаха
3 сар 24, 2025 14:10

Юм унш тэнэг бацаан минь. Хэлгий бацаан. Наадах чинь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд. Юм унш.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:29

ХӨӨШЭЭ МАНАЙ АХ СИ ХААЦЫН ҮХЦЭН ЮМ УУ? ЭЭ БУРХАН МИНЭЭ ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧЭЭ ЭРГҮҮ ЭГҮҮРИЙХЭЭН ЭНЭ НИЙТЛЭЛЭЭ ХЯНАДАГ РЕДОКТАР ХИЙДЭГ НЭГ Ч ГАР АЛГА УУ? СИ д АЛУУЛАХНЭЭ ГӨЛӨГНҮҮДЭЭ

зочин
зочин
3 сар 24, 2025 14:55

БНХАУ-ын дарга хэзээ өөрчлөгдсөн юм бэ энэ мэдээг бичигч сэтгүүлчээ///////////

Зочин
Зочин
3 сар 25, 2025 07:48

Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нь энэ хүн ш дээ !
Си ах чинь ажлаа хийж бгаа, тэнэг пацаан минь Т1-ээ бүү гайхуулаач !

Холбоотой мэдээ

Back to top button