Д.Алтантуяа: П.Батчулуун эмч 2 сая төгрөг өгөөд уучлалт гуйсан. Би уучлаагүй, хууль шийдэх байх

“Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдуулан П.Батчулуун эмчийг хоёр шатны шүүхээр 2 жил 6 сар хорих ял оноосон. Энэ хэрэгтэй холбогдуулан донор болж хохирсон талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Иймд бид талийгаач А-гийн ээж Д.Алтантуяатай ярилцлаа.
Хэрэг явдлын эхлэл 2023 оны наймдугаар сарын 5-6-ныг шилжих шөнө болсон. Өдгөө хохирогч донор хэмээгдээд буй А гэх бүсгүй зам тээврийн осолд орж, тархины үхжилттэй хэмээн оношлогдсон учир эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь донор болгох хүсэлтийг тавьсан байдаг.
Улмаар осолд орсон эмэгтэйн ар гэрийн зүгээс элэг, бөөр болон дагалдах судаснуудыг авахыг зөвшөөрсөн гэх боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нь аваад ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Иймд донорын биеэс зөвшөөрөөгүй эд эрхтнийг авсан хэмээн гомдол гаргаснаар Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун яллагдсан юм.

Охиноо осолд орсныг анх дуулаад ГССҮТ-д очин, хүний ээж л болсон хойно гар хөлийг нь барьж үзсэн. Яг л бидний гар хөлтэй ижил бүлээхэн мэдрэгдэж байсан. Гэтэл тархины үхжилттэй хэмээн оношлогдож эмч нарын зүгээс танай охины бусад эрхтэн хэвийн ажиллагаатай, шинжилгээгээр эрүүл гэж гарсан. Иймээс элэг, хоёр бөөрийг нь донор болгооч хэмээн хүссэн. Өмнө нь донор гэж сонсож байснаас өөр зүйлгүй манай гэр бүлийнхэнд энэ том цохилт болж, эхэндээ зөвшөөрөөгүй.
Хүүхэд минь босоод ирэх юм шиг санагдаад, зөндөө уйлсан, өмөрсөн. Гэсэн ч нэгэнт охин минь найдваргүй юм бол донор хүлээн шаналдаг хүмүүст тус болох сон гэсэндээ гарын үсэг зурахаар шийдсэн. Үүнийг сонссон манай хүүхдүүд дургүйцэж байсан ч "ээж ингэж шийдсэн бол яах вэ" гээд үг дуугүй л гарын үсэг зуруулсан.
Тухайн үед зөвхөн элэг бөөрийг л авна гэж хүссэн. "Өөр зүйл авахгүй биз дээ" гэж лавлан асуухад "Өө нээрээ, тухайн эрхтний ойр хавийн судсыг мөн авах байх шүү" гэсэн. Тэгэхэд нь "Ямар шаардлагатай гэж судас авах гэж байгаа юм" хэмээхэд "эрхтэн шилжүүлэхэд судас гэмтэлтэй байдаг учир авах шаардлагатай" гэж хариулсан л даа.
Гэтэл охиноо оршуулахаар болоход хөлийг нь төмөр утсаар яраад оёчихсон байсан. Яагаад зөвшөөрөөгүй эд эрхтнийг авсан юм бэ гэхэд "элэг, бөөр авахад хөл дагалдах ёстой" гэж хэлсэн. Үүний дараа харин "миний буруу" гээд хоцорсон.
-Та яагаад өчигдөр гарч ирж мэдээлэл хийх болов?
-Миний талийгаач охин болон ар гэрийнхнийг нь олон нийтийн сүлжээгээр буруутан болгож байгаа учраас сэтгэл өвдөөд мэдээлэл хийж байна. Ард иргэдэд энэ хэргийн талаар үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн юм. Өндөлзөх ч ясгүй болгоод орхисон охины минь арьсыг нь ядаж тайван үлдээгээд өгөөч л гэж гуймаар байна.
Мөн ард нь үлдсэн гурван хүү нь хүнд байна шүү дээ. Цахимд ээжийнх нь талаар бичсэн байхыг уншина, ангийн найзууд нь хэлж, гадуурхах тохиолдол ч байна.
-Донор болгохоор хүлээн зөвшөөрсөн тэр хуудсан дээр ямар ямар эрхтэн авна гэж бичсэн байсныг санаж байна уу?
-Эхний байдлаар элэг, бөөр л авна гэдгээ хэлсэн учраас гарын үсэг зурсан. Одоогоор тухайн цаасан дээр юу юу гэж бичсэн байсныг санахгүй байна. Канондоод гаргачихсан бичгийн цаасан дээр л зураад үлдээсэн. Эргүүлж, тойруулж харах тэнхэл тухайн цаг үед байгаагүй л дээ. Гэхдээ би элэг, бөөрийг л авна гэхийг нь сонссоноо, мөн өөр эрхтэн авна гэдгээ ч тэр эмч нар танилцуулаагүй болохыг сайн санаж байна.
Хэрэв хөлийн судас, шөрмөс болоод бусад эрхтнийг тэгж сэглэхийг нь мэдсэн бол элэг бөөрийг нь өгөхийг ч зөвшөөрөхгүй байсан. Ямар эх хүн хүүхдээ тийм байдалтай хөдөөлүүлэхийг хүсэх юм бэ.
-П.Батчулуун эмч танай гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйсан уу?
-Охин минь өнгөрснөөс жил гаруй хугацаа өнгөрсний дараагаар буюу өнгөрсөн оны 11 сард өмгөөлөгчөөр минь дамжуулан "уулзаж, уучлалт гуймаар байна" гэж хэлсэн. Тухайн үед манай өвгөний бие муу, эмчилгээний зардал ч байхгүй, хүнд байсан л даа. Тэгээд юу гэж хэлхийг нь сонсохоор очиход "Миний буруу, уучлалт гуйж байна" гэдгээ хэлээд хувийнхаа зүгээс өгч байна гээд 2 сая төгрөг өгсөн. Түүнийгээ нөхөн төлбөр өгсөн гэж ойлгоод яваад байж магадгүй. Тэр мөнгө миний охиноос авсан эд эрхтэнтэй харьцуулахад мөнгө биш. Мөн үр хүүхдийнхээ эд эрхтний араас мөнгө нэхэмжлээд яваад байна гэх нь ташаа ойлголт.
П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгааг би дуулсан. Гэхдээ энэ хэрэг цаашид хэрхэх талаар хууль л шийдэх байх. Миний зүгээс тухайн эмчийг насныхаа эцэст ингэж зовоосой гэж хүсээгүй. Гэсэн ч охины минь эд эрхтнийг гэр бүлээс нь зөвшөөрөлгүйгээр авсанд гомдолтой хэвээр. Уучилж чадахгүй байна.
Ер энэ Монгол улс маань донорын хуулиа эргэж хараасай, гэмгүй хүмүүс, түүний ар гэр, эмч нар гээд хохирогч цаашид нэмэгдэхийг хэн ч таашгүй л болчихлоо.
-Анх осол гаргасан жолоочийг ялласан зүйл бий юу. Тухайн жолоочийн зүгээс танай гэр бүлд нөхөн олговор, оршуулгын зардал олгосон уу?
-Осол гаргасан жолооч ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Охин минь гарцгүй газраас зам гарсан гэх тул жолоочийн буруу болоогүй өнгөрсөн. Бид оршуулгын зардалд 28 сая гаруйг зарцуулсан.
Гэтэл тус хэрэг гарснаас хойш гурван сарын дараа буюу 11 сард уг жолооч бидэнтэй нэг удаа холбогдсон. Тухайн үед 10 сая төгрөг өгнө гэж байсан. Яг үнэндээ охиноо алдсан бид мөнгөөр ч яах вэ дээ. 8 сая төгрөг өгөөд дахиж холбоо бариагүй.
Анх охиныг минь алдахад эмнэлэг дээр ирээд "гурван хүүхдийг нь надад өгчих. Би өсгөөд өгье" гэж үрээ алдаад өмөрч суух надад хэлсэн. Тэгэхэд нь би "Чи юу ярин вэ. Эхийг нь дайрч хөнөөчхөөд гурван хүүхдийг нь авъя гэх юм. Эх хүн мөн үү" гээд хэлсэн. Харин одоо тэр насаар нь өсгөөд өгнө гэж том ам гараад байсан хүний сүүдэр нь ч үгүй л байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь насбараад эрхтэн шилжүүлхийг зөвшөөрсөн ар гэрийн хүмүүс хэрэг нээж ш�##�гуулах нь зөв. Олон жил үргэлжилсэн хулгай байж магад
Eр нь донор өгнө, авна гэдэг �##�ь ч т�##�даа хэцүү бхдаа. Хүн бүхэн өөрсдийн хувь тавилангаар л хорвоог дуусгах цэвэр дээ. Нэг т�##�аас нас барсан хүний эд эрхтэн биёдээ тавиулж амьдрах,нөгөө т�##�аас нас барсан хүнээ эд эрхтэнг нь авч хүнд өгчөөд бүтэн биш хөдөөлүүлэхэд сэтгэлд сэвтэй л юм даа. Гэхдээ хүн хүн өөр үзэл, бодолтой бхоор тааж мэдэшгүй. Зарим хүн тэрбумаар эд эрхтэнг худ�##�даж авья гэсэн ч зөвшөөрөхгүй гэдэг. энэ ч зөв. тэрбумтай ч тэрбжмгүй ч амьдр�##� өрнөнө.
Маш аюултай асууд�##�руу орох юм юу гэхээр амьдр�##�ын чадвар муутай хүмүүсийг эмчлэн эдгээхийн оронд харин найдваргүй үхнэ гэж хэлээд эд эрхтнийг нь тонох эхлэлч бж магадгүйшүү
Хөөрхий дө . Zaluuhan emegtei deed tengerees harj bga . Emchiigee ch hairlaj bgaa , buh l humuusee harj bgaa . Eejiigee ar geree яахнав дээ миний араас битгий хэл ам хийгээ ч дээ гэж байгаа . Би тайван байя гэж хүсч байгаа !!! Охиноо эмчийгээ хайрлахад л болоо биш үү
Шоронд хий
Чамд ийм тохиолдоход чи ингэж бодоод сууж байгаарай.
Шун�##�тай авгай
2 саяыг өгөхөөр авчдаг айн
2 сая юу ч биш шүү. оршуулгын чандарлах зард�##� ч бараг 4 саяас доошгүй байна. 2 саяараа чи өөрөө цадт�##�аа хооллочоорой хөөе
Тэгээд уучлаагүй л гэнэ. Дахиад мөнгө авнаа л гэж бгаа юм бгаа биз. Охиныхоо нэрээр хүүхдүүдэд нь нэрээр байртай болсон гээ биз дээ. Угаасаа л замын цагдаа өөрийнх нь буруу гэж дүгэнэлт гаргасан л юм байнаш дээ. Т�##�ийгаачийнхаа эд эрхтэнг нь бүгдийг нь зарах бсан юм л гэж бгаа юм байхдаа. Үнэрээтэйгээ таарсан цагаандаа гарсан авгай л бна. Ичиж амьдраасай.
Одоо үед цагдаа , эмч 2-т итгэлтгүй. Тэр хүн �##�сан жолоочийн буруу. Гарцгүй газраар гарч яваа хүнийг дайрч �##�аад бай гэсэн хуультай орон уу ?
хачин л санагдаад байгаан, энэ Эмч шоронд орцон чинь Донор олдохоо болилоо Донор хүлээж байсан өвчтөнгүүд үхээд эхэллээ гэж Эмч нар ,Өвчтөнгүүд шуугиан тарьж байхыг харахад энэ Эмч хүний эд эрхтэнтэй нилээн гүн холбоотой явж ирсэн шиг байгаан,
Сошилоор т�##�ийгаач болон ар гэрийхэнийг буруутгаж муулсан зүйл бараг л явагдаагүй дээ.Энэ эмэгтэй ард түмний сэтгэл зүй дээр одоо л олон зүйл ярьж шантааж хийж бна ард түмэн амьдрах оронтой болгож өгсөн гээ биздээ.Эмэгтэй та арай өөрөөр сэтгээрэй.яах гэж заав�##� Өнөрөө сэтгүүлчтэй холбогдоо вэ.Одоо ч гэсэн Өнөрөөтэй л холбогдож маш буруу үйлдэл хийж бна.ингэж 3 зээгээрээ наадах хэрэггүй.Иэр жолоочоос л хохиролоо тусад нь нэхэмжил.
Аймаар худ�##�ч авгай бна
иргэдийн хандиваар байр авсан гээд байдаг, тэр тухай ганц үг хэлэхгүй юмаа, эсвэл байр огт аваагүй юмуу? �##�ь ч тохиолдолд тэр нас өндөр болж яваа, хүнд өвчтэй байгаа эмчийг шоронд байлгаад байх нь үнэхээр хэцүү л юм, хуулийг сайжруулах, бөглөдөг маягтыг тодорхой болгох, донорын дараа үлдсэн шарилыг сайхан янз�##�ж өгдөг, ар гэрийнхний шан�##��##�ыг нэмэхгүй байх дээр анхаармаар юм
хүний эд эрхтэнг хэтрүүлж авсан эмч ту�####�а асууд�##�.сайхан сэтгэлт ард түмний хандиваар байртай болсон нь ч ту�####�а асууд�##� аа хө. энэ 3 хүү сайхан байранд амьдарч сэтгэл амар бгааг харах надад бол сайхан л байна. би ч бас хандивт оролцсон. Гэхдээ эмчийг буруутгах, байр 2 түй ч хамаагүй шүү хөө. ту�####�а асуудлууд яригдаж байна:.
Ер нь т�##�ийгаачид маш хүндэтгэлгүй хандсан бна. Энэ эмч буруутай, тэрний сайн эмч блаа гээд амьд үхсэн хэнд ч ёс бусаар хандах эрхгүй, ийм эрх бурханд ч байхгүй, Монголд �##�бан туша�##�аараа д�##�айлгаж ихэрхүү хайш яаш хандах нь маш их шүү!!!!!!! Ийм асууд�##� ганц нэгээр зогсохгүй л болов уу???? Угаасаа төр нь угаараах хордуулж �##�аад бултаж зугатаад бхад цаана нь "амь аварч бгаа" нэрээр юу ч байх магадгүй л юм шиг бна даа!!!!!
Охин нас барсан ч ер нь монголын ард түмнээс 200 сая төгрөгний хандив авчихсан биз дээ
Орц , хонгил ,траншейнд амьдардаг тэнэмэл хүүхэд з�##�уус гэнэт �##�га болсон нь хачирх�##�тай л санагддаг. Энэ байдлаар эрхтэн шилжүүлэх мэс зас�##�д өөрсдөө эсвэл гадагш нь эрхтний наймаанд ашигласан ч байж магад.
АЙХТАР ХАТУУ ХҮН БАЙНА
ОХИНЫХОО ХОЙЧИЙН БУЯНЫГ БОДООГҮЙ БАЙХ
Хүний эд эрхтэнг зөвшөөрөлгүй авч яасан ч болохгүй. Тэр эмч хариуцлагаа хүлээх л хэрэгтэй дээ.
Ер ньтгд т�##�ийгаачийхаа эд эрхтэнг өгнө гдг хэцүү л баймаар юм да Бурхан өршөөг
Энэ асуудлыг ёстой тэр хууль шүүх нь шийдэх бхо ..энэ ээж анхнаасаа зөвшөөрдөг л дэмий бж тэгсэн бол өнөөдөр ийм юм болохгүй �##�ь �##�индаа амар бх бсн бусуу
Уучлаагүй гэж юу яриад бгаан.
Тэнэг авгай вэ?
Ичээч б�##�иар авгай чинь....
юу нэхээд бгаан.
Алтантуяа та. таны охины аминд хүрсэн, бултсан , хэргийн эзэн жолоочтойгоо ярь. Наад эмчид чинь юу байхад. Танд ц�##�ингаа өгсөн бололтой./ 2 сая /
tanii zovoo tsagaan halaadtai luivarchin bj taarahgui es zuigui gemt hereg
Эрүүл мэндийн с�##�бараас хол яваарай
Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай хужаа авч сургадаг байнаа б�##�иар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй хужаа нарыг л авдаг б�##�иар хужаагийн хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь �##�б�##� таарна . Батчулууныг хүний эрхтэнг найма�##�сан хэргээр цааз�##�
Naad emch chin gaj husleer dur huslee bas hangasan ym bish uu tsogtsostoi untaad