“Чайна Энержи” зэвсэг үйлдвэрлэгч "Норинко групп", 2027 он хүртэл гэрээтэй "Чалко"-г манайд дахин оруулж ирнэ

Энэ долоо хоногт Ганцмод-Гашуунсухайт боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон батална. Ингэснээр УИХ болон Засгийн газрын ажил дуусч байгаа юм. Үргэлжлүүлээд манай Эрдэнэс Тавантолгой ХК БНХАУ-ын "Чайна Энержи" компанитай гэрээгээ байгуулах ажил үлдэнэ.
Одоогоор Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортолгой, Ончхараат амуудаас 2041 он хүртэл нийт 247 сая тонн коксжсон нүүрс олборлох нь тодорхой болчихсон байгаа. "Чайна Энержи" тендерийн хуулийн дагуу шалгарч орж ирнэ.
Юун түрүүнд, “Чайна энержи” бол Бээжингийн төрийн өмчит компани бөгөөд “Шинхуа” нэртэй байсан. Гурван сая ажилтантай, Хятадын нийт эрчим хүчний 18 хувийг хангадаг том гигант. Эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу 8000 км урт төмөр зам эзэмшдэг гэдгийг тодотгоё.
Тус компани Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хаягласан захидалдаа,
- Нэг. ЭТТ-той 16-20 жил үргэлжлэх гэрээ байгуулж, 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол авах,
- Хоёр. Нүүрсийг монголын биржийн үнээр бус, "Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ"-ийн үнэ тогтоох механизмыг тогтоож байх,
- Гурав. Нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Чайна Энержи" нөөц нь их хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийж, худалдан авалт хийх,
- Дөрөв. Хятадын тал зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах бөгөөд чанарын зөрүүг олон улсын жишгийн дагуу шийдвэрлэх агуулгуудыг багтаасан байсан юм.
Одоо дээрх агуулгуудаас хамгийн тодорхой бус нь нүүрсний тонн тутмын үнийг хэдэн ам.доллароор тооцож авах вэ гэдэг асуудал.
“Чайна Энержи” ЭТТ ХК-тай үнээ тохирч, гэрээ байгуулсанаар БНХАУ-ын дөрвөн компани нүүрс олборлолт, худалдан авалт хийнэ. Тухайн дөрвөн компанийн хоёр нь одоогоор лав "Норинко групп", "Чалко" гэдэг нь тодорхой болоод байна.
Иймд тус хоёр компанийн тухай мэдээллийг хүргэе.
Зэвсгийн үйлдвэрлэлийн "Норинко групп"
БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co., Ltd” гэх компани дэлхий дахинаа “Норинко групп” нэрээрээ танигдсан. Зэвсэг үйлдвэрлэж, БНХАУ болон олон улсад худалдаалдаг. Зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүжилтээрээ олон улсад зам, гүүр, уул уурхай, төмөр зам, барилгын төсөл хэрэгжүүлдэг байна. Тус компани манай нүүрсний салбарын гол тоглогч болоод удаж буй. Охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-тай оффтейк гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ төсөв өндөртэй төсөл, тендерт охин компаниуд нь өрсөлдөгчгүй шалгарч иржээ. Үүнд эрх баригч МАН-ын талаас хэд хэдэн хүн идэвхтэй дэмжиж ажилласан баримтууд хэвлэлүүдээр нийтлэгдэж байлаа. Жишээ нь, 2.4 их наядын гурван гэрээг Д.Сумъяабазар эхлүүлж, ЭТТ ХК-ийн ТУЗ үргэлжлүүлсэн тухай манай сайт хөндөн хүргэж байв.
- “Эрдэнэс тавантолгой” ХК-иас “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн гүйцэтгэх 956 тэрбум төгрөг буюу 314 сая ам.долларын санхүүжилттэй тендер
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ
- “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч шалгаруулах” 2.2 их наяд төгрөгийн тендерт “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн түншлэлээр тус тус орж ирсэн.
2027 он хүртэл оффтейк гэрээтэй "Чалко"
Хятадын “Чайналко”-ийн охин компани Чалкотой 2011 оны долдугаар сараас "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай гэрээ байгуулсан. Сү.Батболдын Засгийн газрын шийдвэрийн дагуу ЭТТ ХК “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа авч байсан юм. Борлуулах нүүрсний төлбөрөө ийнхүү урьдчилан авч, 418 тэрбум төгрөгийг нь Хүний хөгжил санд төвлөрүүлж, иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж байв. 2017 онд урьдчилж авсан 350 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан ч, 2022 онд гэрээ автоматаар сунгагдсан. Бүр анхнаасаа нэмэлтээр сунгах нөхцөлтэй байсны дагуу 2027 он хүртэл сунгагдсан хэрэг. 2021.04 сараас 2022.05 сарын хооронд “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр дахин авсан байдаг. Энэ нь цар тахлын үе байсан. Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтын 60 хувийг "Чалко" өөртөө авахаар яригдсан. Ямартай ч 3.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг бүгдийг нь оффтейк гэрээгээр нөхсөн билээ.
“Голомт”-ын Д.Баясгалан БНХАУ-ын компаниуд дунд орж ирэх үү…
Харин гурав дахь нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 3 гаруй их наядын оффтейк гэрээгээр гүйцэтгэсэн "Голомт" Д.Баясгалангийн "Бодь интернэйшнл" ХХК байж магадгүй гэдэг мэдээлэл байна.
Чингэхлээр 7.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос хэдэн арван их наядын оффтейк гэрээ хийж байсан түүхтэй компаниуд орж ирэх дүр зурагтай. Эдгээр компаниудын аль аль нь манайхаас 20-30 жилээр, хямд үнээр нүүрс зөөх хүсэлтэй явж ирсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний үнэ тухайн үеийн зах зээлийн үнийн жишигээр л хийх ёстой бизээ. Урт хугацааны гэрээгээр тогоох үнэ гэдэг маш бүрхэг ойлгомжгүй юм байна.
одоо эрхбиш хямд үнээр сайн нүүрсээ өгөхгүй гэдгээ мэдэж авсан биз дээ одоо хашир хэрсүүжсэн л гэж засгийн газрыг харья даа
Тэнэгтээ. Нүүрсний үнийг чинь авах хятадууд тогтоох болчихоод байна ш дээ м�##�аа
Норинкод Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 530 км дамжуулах хоолой зэргийг хэн яаж өглөө...Тендер нь гүйцэтгэгч нь тодорчихсон компани ш�##�гаруулаад л нурууруугаа хутга ша�##�гөх гээд байсымаа. Одоо буцаад дийлэхээ больсон. Гүйцэтгэгч нь ч түрүүлээд тодорчихдог гэмтэй асуудлыг зогсоох хэрэгтэй
Сү.Батболд гэдэг хулгайч ерөнхий сайд бхдаа Чайн�##�код 17%-ийн хөнгөлөлт үзүүлж одоо хүртэл өөрөө т�##�ыг харма�##�саар байна. Энэ хулгайчид хэзээ Монголын хууль үйлчлэх вэ.
Ард түмэндээ х�##�амж өгөхийн тулд Ч�##�когоос мөнгө зээлсэн цаашдаа ч зээлсээр л бна х�##�амжийн ард түмэн Манжууд шиг сүйрэх вий дээ
нүүрсний үнэ унаад байсны нэг ш�##�таг нь энэ байж магадгүй л юм
uniin tsaana luivar nevt hanhalj bna
Норинко,нормаунт,ти ти си,фэд транс,тахилт хайрхан....бүгд сумтай,дэлгэрсайханы бүлэглэлийн хятад лобби компаниуд. 5 толгой,ханги Цогтцэций 470км зам,нефтийн үйлдвэр,нефтийн хоолой бүгд эд нарынх...мөд хятад цэргүүд орж ирнэ.
Байсан дотоодын үйлдвэр бизнес эрхлэгчидээ дэмжээчээ Хэлэх үг олдохгүй юм
Өлөн гар шүү голомтийн Баясг�##�ан э