Сенаторууд Трампын захиргаанд ОХУ-ын хөрөнгөөр Украинд туслах талаар шахалт үзүүлээ

АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах, Ардчилсан намын хэсэг сенаторууд Киевийг дэмжихийн тулд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглахыг шаардсан байна. ОХУ-ын 300 тэрбум ам.доллар орчим царцаасан хөрөнгийн зөвхөн хүүг нь бус бүхэлд нь Украинд туслахаар ашиглахыг сенаторууд шаардсан юм.
Сенатор Тодд Янг, Линдси Грэхэм, Ричард Блументал, Тим Кейн нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод захидал илгээхдээ “Дайныг зогсоох зорилгоор ОХУ-д үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн мэдэлд байгаа санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах талаар засаг захиргаа ямар үзэлтэй байгаа бэ” гэжээ. Тус захидалд “Ялангуяа, АНУ болон Европын холбооны эзэмшилд байгаа царцаасан хөрөнгийг дайныг зогсоох зорилготой ОХУ-тай хийх хэлэлцээнд хөшүүрэг болгон ашиглах ёстой гэж захиргаа үзэж байна уу? Хэрэв тийм бол яаж” гэж бичсэн байна.
Конгрессын хэд хэдэн гишүүн царцаасан ОХУ-ын хөрөнгийг Украины сэргээн босголтод ашиглахыг олон жилийн турш уриалж ирсэн. Энэ нь Москвад энхийн тохиролцоонд хүрэх дарамт үзүүлж, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр илүү ам.долларын зардал гаргуулахгүй байх зорилготой юм. Сенаторууд Рубио руу бичсэн захидалдаа АНУ Европын холбоо болон Их долоог ОХУ-ын хөрөнгийг хөшүүрэг болгон ашиглахыг мөн АНУ-д царцаасан ОХУ-ын хөрөнгөөр Украин зэвсэг худалдан авахыг дэмжих эсэхийг асуужээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг дарваан бгаамаа
Жомбого Трамп