Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: БНХАУ АНУ-д хамгийн том цэргийн болон цахим аюул заналхийлэл үзүүлж байгаа

АНУ-ын тагнуулын албад хамтран жил бүр гаргадаг тайлан БНХАУ-ыг АНУ-д хамгийн том цэргийн болон цахим аюул заналхийлэл үзүүлсэн улс хэвээр байна гэж дүгнэжээ. Мягмар гарагт /2025.03.25/ нийтлэгдсэн тэрхүү тайланд Бээжин Тайванийг эзлэхэд ашиглаж болох зэвсэгт хүчний чадавхиа тогтвортой гэхдээ жигд бус байдлаар ахиулж байгаа гэж бичсэн байна.

Тагнуулын албаныхан БНХАУ нь АНУ-д зэвсгээр цохилт, АНУ-ын дэд бүтцэд цахим халдлага хийж, сансар дахь хөрөнгийг нь онилох хүчин чадалтай гэж бичжээ. Мөн Бээжин 2030 он гэхэд хиймэл оюун ухааны хамгийн хүчирхэг гүрний байр суурийг АНУ-аас булаахаар эрмэлзэж байгаа гэж тус тайланд онцолсон юм.

ОХУ, Иран, БНАСАУ, БНХАУ нь давуу тал олж авч, АНУ-ыг эсэргүүцэхийн тулд тулд санаатайгаар кампанит ажил явуулж байгаа гэж тагнуулын албад бичсэн байна. Мөн Москвагийн Украинд хийж буй дайн нь барууны зэр зэвсгийн эсрэг байлдах, тагнуулын мэдээлэл цуглуулах зэрэг томоохон хэмжээний дайн хийх талаар их хэмжээний сургамж өгч байгаа гэж тайланд бичжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 14:43

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button