Гадаад

Квентин Трантино 62 нас хүрлээ

Алдарт кино найруулагч Квентин Тарантино өнөөдөр 62 нас хүрч байна.

Дэлхийн кино урлагт хамгийн нэр хүнд бүхий АНУ-ын “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, Английн “BAFTA”, Францын “Сезар”, Канны олон улсын кино наадмын “Алтан дал модны мөчир” гээд олон шагналыг нэг бус нижгээд удаа хүртсэн өнөө цагийн цөөхөн найруулагчдын нэг юм.

АНУ-д Холливудын аварга том студиудээс ангид, бие даасан кино гээчийг үүсгэн байгуулагчдын нэг бол мөн л тэр.

Индианы чероки омгийн удамтай арван зургаахан настай сувилагч Конни Макхью, итали гаралтай жүжигчин, хөгжимчин Тони Тарантиногийн гэр бүлд 1963 оны гуравдугаар сарын 27-нд Теннесси мужийн Ноксвилл хотод төрсөн тэрээр кино урлагийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн ”Reservoir Dogs”, “Pulp Fiction”, “Kill Bill”, “Django Unchained” гээд олон арван дэлгэцийн бүтээл туурвисан билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button