Путин: Трамп Гринландыг улсдаа нэгтгэх тал дээр нухацтай хандаж байгаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.03.27/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг нэгтгэх төлөвлөгөөнд нухацтай хандаж байгаа гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Ирээдүйд барууны орнууд Арктикийг мөргөлдөөн талбар болгон ашиглаж магадгүй гэж бодож буйгаа тэр илэрхийлсэн юм.
Нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авсны дараа Трамп Данийн эзэнт гүрний өөртөө засах орон болох Гринландыг газар нутагтаа нэгтгэнэ гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гриландын иргэд болон эрх баригчид үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Путин Мурманск хотод болсон Арктикийн тухай чуулган дээр үг хэлэхдээ “АНУ-ын шинэ захиргаа энэ талаар хоосон ярина гэж бодож байвал маш том эндүүрэл. Америкийн тал Гринландын тухай нухацтай төлөвлөж байгаа талаар бид ярьж байна. Энэ төлөвлөгөө нь олон жилийн түүхэн үндэстэй” гэжээ.
Гринланд нь Хойд Америк, Европын хооронд стратегийн ач холбогдол бүхий бүсэд байрлалтай. Хүний нөлөөтэй цаг уурын өөрчлөлтийн улмаас хойд тулд шинэ далайн зам нээгдэж байгаа учир АНУ, ОХУ, БНХАУ-ын тус бүс дэх ашиг сонирхол нэмэгдэж буй.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин,Трамп эзлэн түрэмгийлэх санаа нэгтэй,үзэл санаа нэгтэй болж байгаа нь яваандаа Хятад ч эдний замаар д�##�имдуулан яваж болох төлөвтэй.
Хятад ойр хавийн улс орнуудыг шууд эзлэх нь ойлгомжтой.