Трамп: Тарифын улмаас машины үнэ нэмэгдсэн ч хамаагүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс руу нь орж ирж буй автомашинуудад 25 хувийн гаалийн татвар ногдуулсан. Энэ гаалийн татвар пүрэв гарагийн /2025.04.03/ шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл Трамп автомашины гаалийн татвар хэрэгжиж эхлэхэд машины үнэ нэмэгдсэн ч хамаагүй гэж хэлжээ. Трампын тавьж буй гаалийн татварыг олон улсын удирдагчид шүүмжилж, мэргэжилтнүүд бараануудын үнийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.
“NBC News” агентлагтай ярилцахдаа Трамп энэхүү автомашины татвар нь АНУ дахь зогсолтод орсон үйлдвэрүүдэд түлхэц болно гэжээ. Тэр энэхүү татвар нь АНУ-д үйлдвэрлэсэн машины борлуулалтыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Трамп “Тэд машиныхаа үнийг өсгөнө гэж би найдаж байна. Учир нь ингэвэл Америкт үйлдвэрлэсэн машиныг хүмүүс худалдаж авах болно” гэжээ. Тэрбээр нэмж “Хүмүүс бидэнд асар үнэ цэнтэй зүйл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн тохиолдолд л тарифын талаар хэлэлцээ хийнэ” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп