Улс төрийн мэдээ
АТГ-ын дарга З.Дашдавааг улираахыг АН-ын бүлэг дээр 3 гишүүн эсэргүүцэв

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан томилох Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний шийдвэрийг танилцуулсан. Үргэлжлүүлэн уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг уг шийдвэрийг хэлэлцэж, олонхиор дэмжсэн билээ.
Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан тэргүүтэй гурван гишүүн эсэргүүцэж үг хэлсэн бөгөөд АТГ-ын даргыг улираан томилох асуудлыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хэлэлцэж дууссаны дараа Хууль зүйн байнгын хороогоор З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэх юм. Эцсийн шийдвэр УИХ—ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З.Дашдаваа томилогдсоноос хойш Он оны статистикаас харахад 2022 онд хамгийн их хэмжээний буюу 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байнлай. Хөгжлийн банкны дампуурлаас аварсан том ажил байгаа шүү энэ хүнд