Парламентын найман гишүүнийг халаасалсан компанийг "MCS групп" гэв
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж буйтай холбоотойгоор авлигын талаар гишүүд үг хэлж, асуулт асуусан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Шижир ХҮН намын сонгуулийн санхүүжилтийн талаар ноцтой агуулга ярив.
Тэрбээр “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар ХҮН нам 1 тэрбум 95 сая төгрөгийн хандив цуглуулсан. Үүний 1 тэрбум 45 сая төгрөгийг нэг компанийн 37 охин компаниар дамжуулан авсан” гэсэн юм. Мөн энэ талаараа хэвлэлд тайлбар өгөх үеэрээ тус 37 охин компани нь М Си ЭС-ийн хамаарал бүхий охин компаниуд байсан. М Си ЭС охин компаниудтайгаа нийлж ХҮН намын сонгуулийн санхүүжилтийн 98 хувийг босгосон. Эдгээрийг аудитын тайлангаас харсан” гэв.
Хэрэв энэ мэдээлэл батлагдвал 2024 онд ХҮН намаас дэвшиж, УИХ-д багтсан гишүүд бүгд нэг компанийн халаасанд орсон болж таарна.
ХҮН нам парламентад найман суудалтай. Тус намаас 2024 оны сонгуулиар, П.Ганзориг, Т.Доржханд, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, П.Наранбаяр, Г.Уянгахишиг, Л.Энхнасан нар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод буй. Мөн эндээс хоёр нь Хамтарсан Засгийн газарт орж сайдын суудалд буугаад байгаа билээ.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хужаа Энх амгалан нэмэгдэнэ шүү, хувьцаа эзэмшигч луйварчин
Энх-амгалан , Батцэцэг нарын нэр бас байсан шүү .
Угаасаа монголд эмс ын халааслаагүй байгуулга бхгүй бүх хүчний байгуулгаас авхуулаад гудамжны архичидыг хүртэл халаасалсан бгаа
Хүнийхэн тэр чигээрээ бнашдээ энэ хандиваа цуглуулахын тулд хулгай хийх нь тодорхой муу золжаргалын төлөө саналаа өгдөггүй байж
Бид тэгвэл ХҮН-д биш MCS-д саналаа өгсөн болж таарав уу. Ирэх сонгуульд энэ нам горьдоод ч хэрэггүй гэдгийг намын дарга нь ард түмнийхээ ой санамжинд хийчихлээ дээ.
Зээл авч гишүүн болжээ!!!
Төр нь хувийн хэвшлийн компанитайгаа байлддаг нассс, уул нь Капиталист орон биш бил үү? Бид нар???
Цуутай рететч шөвөг Өлзийн хүү Женкогийн тэжээвэр гөлөг Шижир эзнийхээ зангаагаар М Си эС рүү дайрах ч логик муутайтайгаас үнэмшигдэхгүй юм даа.