Нийгэм мэдээСПОРТ

Цуврал долоо: Шинэ эхлэл

Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр хүлээлттэй долоо дахь тоглолт маргааш болно.

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилж байна.

Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын хагас шигшээ тун сонирхолтой үргэлжилж буй. Сэлэнгэ Бодонсынхон багтаа олимп, дэлхийн аварга Демаркус Казинсыг нэгтгэснээр анх удаа лигийн хагас шигшээд шалгарсан. Харин Хасын Хүлэгүүд ахлах дасгалжуулагчаа нутаг буцааж, туслах дасгалжуулагч Э.Ариунболдыг тушаал дэвшүүлсэн нь сүүлийн хэдэн тоглолтон дээр давуу тал болов.

Хоёр багийн хооронд өрсөлдөөн эхэлсэн цагаас спортын танхим дүүрч, хөгжөөн дэмжигчдийн нүргэлсэн их чимээ тасрахгүй байгаа.

Тав дахь тоглолтод Ахмад Гилберт, Демаркус Казинс нарын дайралтуудыг хүлэгүүд хэрхэн хаах учраа олоогүй. Зургаа дахь тоглолтоор Ахмадын дайралт болон О.Тулгын хурдыг гүйцсэнгүй.

Харин Хасын Хүлэгүүд тус тоглолтод Б.Билгүүн талбай дээр 25 минут тоглож, энэ оны MVP А.Азбаяр 14 минут тоглов. Үүнээс харахад, хүлэгүүд талбай дээр зураг зурсан ч байж магадгүй.

Ямартай ч сагсан бөмбөгт хайртай үзэгчдийг ордон дүүрэн догдлол, хүлээлтээр дүүрэн "Долоо дахь тоглолт" хүлээж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button