Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон Европыг АНУ-д хөрөнгө оруулахаа зогсоохыг уриалжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2025.04.03/ Европ компаниудыг АНУ-д хийхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа зогсоохыг уриалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.04.02/ 180 гаруй оронд гаалийн татвар тавьж буйгаа танилцуулсан.

Макрон Францын салбарын төлөөлөгчидтэй уулзахдаа “Хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалт болон сүүлийн долоо хоногуудад хийнэ гэж зарласан хөрөнгө оруулалтыг АНУ-тай нөхцөл байдлаа тодорхой болгох хүртэл түр зогсоох ёстой” гэсэн байна. Францын “CMA CGM” фирм АНУ-д ложистик, терминал барихад 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа зарласнаас хэдэн долоо хоногийн дараа Макрон ингэж уриалав. Тухайн үед Трамп энэхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг сайшааж байсан юм. Тус компаниас гадна Францын “Schneider Electric” компани хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжихийн тулд АНУ-ын эрчим хүчний дэд бүтцэд 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна.

Трампын тавьсан хариу татварын эсрэг авах арга хэмжээ нь АНУ-ын ган, хөнгөн цагааны тарифын эсрэг арга хэмжээ авснаас хүчтэй байх болно гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Арай юу
Арай юу
4 сар 4, 2025 13:03

Сэтгүүлчээ наад бичсэн текстэй сайн тод бичиж бай . Яг �##�ь нь ямар татварын эсрэг сайн муу нь мэдэгдэхгүй холион бантан бичих юм.

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:10

Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei b#####i nuh

Зочин
Зочин
4 сар 4, 2025 17:52

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 4, 2025 19:10

ENE CHIN HARIN ZUV BNA

Холбоотой мэдээ

Back to top button