ЭДИЙН ЗАСАГ

Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн атал ханшийн өсөлт саармагжилгүй, доллар 3525 төгрөг давлаа

Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын валютын нөөцийг шаардлагатай хэмжээнд нэмэгдүүлэх бүх боломжийг дайчилж байна. Энэ хүрээнд экспортоо нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээрх нөөц боломжоо дайчилж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ” хэмээн Валютын нөөцийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн танилцуулгадаа хэлэв.

Монголбанкны хамгийн сүүлийн мэдээллээр гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар байв. II сард 4.7 тэрбум ам.доллар байсан бөгөөд III сарын сүүл гэхэд ийн өсөлттэй гарсан ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш түүхэн дээд түвшиндээ хүрээд байна.

Төв банкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдааг зохион явуулж, уг дуудлага худалдаагаар спот арилжаа хийдэг бөгөөд өчигдөр 61 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.

2009 оноос хойш төв банкны зүгээс дуудлага худалдаагаар нийлүүлсэн валютыг ханшийн өөрчлөлттэй харьцуулахад 20 сая орчим ам.доллар хүртэл харьцангуй хүчтэй нөлөөтэй байдаг бол 40 сая ам.доллар хүртэл саармагждаг буюу үүнээс дээш дүнтэй интервенцийн үр нөлөө харьцангуй сул байх төлөв ажиглагдаж байжээ. Өөрөөр хэлбэл төв банк валютын нөөц бүрэлдүүлэх явцад ханшид үзүүлэх нөлөө нь худалдан авсан валютын дүнгээс үл хамааран ам.долларын ханшийг өсгөх нөлөө үзүүлдэг аж. Харин валютын захаас татсан нэг сая ам. доллар тутам ханшийн савалгаа 0.13 төгрөгөөр нэмэгддэг бөгөөд эсрэгээрээ валютын захад ам. доллар нийлүүлэх нь ханшийн хэлбэлзлийг бууруулахад тодорхой үр нөлөөгүй байгааг салбарын шинжээчид тайлбарлаж байжээ.

Монголбанкны интервенцийн үр нөлөө нь валютын ханшид мэдрэгдэж байгаа ч хэлбэлзлийг бууруулахгүй байгаа өнөөгийн нөхцлийг дээрх тайлбараас харж болно.

Өнөөдөр ам.доллар төв банкны нэрлэсэн ханшаар 3495 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3515-3525 төгрөг, арилжааны банкуудад 3521-2526 төгрөгийн ханштай буюу хоёр долоо хоногийн дотор ам.доллар эрчимтэй чангарсаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:10

Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei b#####i nuh

Зочин
Зочин
4 сар 4, 2025 15:55

Энэ духлаа баагий инфляц итр өсөөд ирэнгүүт эрчим хүчний үнэ нэмснээс болсон ч чихшиг. кк

Иргэн
Иргэн
4 сар 4, 2025 18:03

Жавхлан гэдэг МАН-АН-Н мафи нөхөр л 5- тэрбум гэж хашгираад байгаа болхоос биш өөр хэн ч хэлээгүй!!! Мафиууд үргэлж худлаа ярьдаг гэдгийг Дэлхийн хүн төрөлхтөн мэднэ, тэр дундаа Монголчууд бүр сайн мэдэж авсан!!! Тиймээс в�##�ьютын нөөц хэд байгааг чөтгөр мэдэх байх!!!

Зочин
Зочин
4 сар 4, 2025 18:07

Энэ новшнууд худ�##� ярьж хулгай луйвар хийхдээ л

Зочин
Зочин
4 сар 4, 2025 20:53

ene 1 oliison p###ag z##luulaach

Малчин
Малчин
4 сар 5, 2025 12:35

5 тэрбум долларын нөөцтэй бол төгрөгний ханш унах ёсгүй хэдэн жилийн өмнө 10-13 онд 1-2 тэрбум нөөцтэй ханшаа бариад л бсан!
Төгрөгний ханш унгаах эх баригчидад ашигтай ард түмэнд маш хохиролтой бдаг!!!!!!

Hen ch bsan hamaaguiee
Hen ch bsan hamaaguiee
4 сар 5, 2025 19:09

Irgen

Зочин
Зочин
4 сар 8, 2025 09:13

Энэ Болдын б�##�ай гэж хортой пязда бнаа �##��##�цана ч гэх шиг чиний хүн �##�на гэж юу байдагын нусгай бацаан чамтай дайр�##�дв�##� нэг дух өгөх юмсан

Холбоотой мэдээ

Back to top button