Гадаад мэдээДЭЛХИЙ

Британи эрдэмтэд бага насны хүүхдүүдэд чихэрлэг ундаа өгөхгүй байхыг зөвлөж байна

Их Британийн эрдэмтэд бага насны хүүхдэд чихэрлэг бодис агуулсан ундаа өгөхгүй байхыг зөвлөж эхэлжээ. Хоол тэжээлийн шинжлэх ухааны зөвлөх хороо (SACN) мэдэгдэхдээ энэ нь шүдэнд хоргүй гэгддэг аспартам, стевиа, сахарин, сукралоз гэх мэд сахар орлуулагчтай ундаа мөн багтана гэсэн байна.

Чихэрлэг ундааны оронд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг ус ууж хэвлүүлэх хэрэгтэй “SACN” зөвлөсөн юм. Харин илүү том хүүхдүүдэд чихэр орлуулагч нь сахрын хэрэглээг бууруулахад тусалж магадгүй. Хэт их сахар хэрэглэх нь шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлж, чихрийн шижин хэв шинж-2, таргалалт, зүрх судасны эмгэг зэрэг урт хугацааны эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Ийм учир сахар оруулагчийг бага илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгч байдлаар ашиглахын тулд бүтээсэн байна. Тэгвэл зарим эрдэмтэд сахар орлуулагчтай ундаа хүүхдэд өгөх нь тухайн хүүхдийг чихэрлэг амттай зүйл хэрэглэхийг илүүд үздэг болгож, чихэрлэг зүйл хэрэглэх хүслээ даван туулахад хүндрэлтэй болгож байна гэж санаа зовж эхэлжээ.

“SACN” баримт, мэдээллүүдэд судалгаа хийсний үр дүнд чихэрлэг амт оруулагч бодис нь шүдэнд илүү ээлтэйг харуулж буй нотолгоо нь сул гэж үзсэн байна. Гэхдээ хоолны дэглэмдээ бусад эерэг өөрчлөлтүүд гаргахын зэрэгцээ сахраа бууруулах нь ерөнхий эрүүл мэндэд тустай байх магадлалтай гэж тэд мэдэгдсэн юм.

Эрдэмтэд богино болон дунд хугацаанд жин нэмэгдэхийг багасгахын тулд сахар орлуулагч хэрэглэх нь тодорхой ач холбогдолтой байж болно гэжээ. Гэхдээ энэ нь жин нэмэгдэхийг зогсоох цорын ганц арга биш гэдгийг “SACN”-ийн эрдэмтэд онцолсон байна.

Судлаачид сахар орлуулагчийн эрсдэлд бүрэн үнэлгээ хийхэд хангалттай баримт, өгөгдөл байхгүй гэдгийг дурджээ. Их Британийн Хүнсний стандартын агентлагийн Шинжлэх ухааны ахлах зөвлөх, профессор Робин Мэй хэлэхдээ “Хүмүүс сахар оруулагч хэр их хэрэглэж байгаа талаар илүү сайн мэдээлэлтэй бол, орц найрлагыг нь үнэлэхэд туслах зорилгоор өгөгдөл цуглуулах гэсэн SACN-ны уриалгыг дэмжиж байна” гэсэн юм.

Лийдсийн их сургуулийн психобиологийн тэнхимийн эрхлэгч, профессор Грэм Финлэйсон хэлэхдээ хүүхдүүдийн хэрэглээ дээр болгоомжлох нь зүйтэй хэмээжээ. Гэхдээ баримт нотолгоо нь сахар орлуулагчийг сахрын хэрэглээг бууруулахад ашиглах хэрэгсэл гэдгийг үгүйсгэх хэмжээний хүчтэй биш гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2025 10:59

Маш муу орчуулжээ. Энэ хүнд ц�##�ин өгөх үү

Холбоотой мэдээ

Back to top button