Европын холбоо Трампын тарифын эсрэг нэгдмэл хариу өгнө

Европын холбооны орнууд ойрын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг нэгдсэн байр суурь илэрхийлэх төлөвтэй байна. Үүнд АНУ-ын 28 тэрбум ам.долларын бараанд гаалийн татвар оноох эхний алхмыг хийх багтаж магадгүй юм. Ийм алхам хийснээрээ Европын холбоо АНУ-д хариу арга хэмжээ авсан орнууд болох Канад болон БНХАУ-ын эгнээнд нэгдэнэ гэсэн үг.
Шинжээчид Трампын тарифын улмаас үүсэх худалдааны дайн нь бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засгуудыг уналтад оруулна гэж эмээж байгаа юм. Трамп 25 хувийн гаалийн татвар хөнгөн цагаан, ган, машины импортод ногдуулсан. Үүнээс гадна Европын холбооны бараануудын 70 гаруй хувь 20 хувийн татвар оноосон байгаа. Европын холбоо өнгөрсөн жил 585 тэрбум ам.долларын бараа АНУ руу экспортолсон юм.
Европын холбооны худалдааны бодлогыг танилцуулдаг Европын комисс өнөөдөр /2025.04.07/ Трампын ган, хөнгөн цагааны тарифт хариу арга хэмжээ авах талаарх жагсаалтыг санал болгож гишүүн орнууддаа танилцуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.