Нийгмийн

Залуу гэр бүлд тавигдах ипотекийн зээлийн шалгуурыг энэ сард эцэслэнэ

Энэ оны II  сард МИК-ас орон сууцны ипотекийн зээл авах иргэдэд зориулж тавигдах шаардлагыг гаргасан билээ. Тухайлбал, ипотекийн зээлд хамрагдаагүй, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй байх, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх зэрэг шаардлагууд тавьсан билээ.

Мөн, ажил эрхэлдэг болон тухайн байгууллагад нэг жилээс дээш ажилласан, бизнес эрхэлдэг бол хоёр жилээс дээш ажилласан байх, өрхийн өр орлогын харьцаа 45 хувиас хэтрээгүй байх зэрэг шаардлагуудыг тусгасан юм.

Энэ сард ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах залуу гэр бүлд тавигдах шаардлагыг мөн боловсруулж, танилцуулах товтой байна. Ингэхдээ анхан байдлаар зээл хүсэгч залуу гэр бүлд нэгээс дээш хүүхэдтэй, 40 хүртэлх насны гэсэн шалгуурууд яригдаж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 16:19

Тэтгэвэрт гарсан, өндөр настангуудад зориулсан ипотекийн зээл гэж бна уу ай

Холбоотой мэдээ

Back to top button