УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийнхны давж заалдах шатны шүүх хурал болно

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2025.04.10/ хэлэлцэхээр товлосон.

Өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байдаг.

Харин 2023 оны арванхоёрдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан. Улмаар яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн.

Үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Ингэхэд, уг шүүгч дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болоод буйг прокурорууд эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсаныг ийн хэлэлцэхээр болжээ.

Д.Эрдэнэбилэгийг гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар долоон жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн билээ. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.

Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад буй. Гадагшаа гарахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь улсын орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа.

Уг хэргийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг яллагдагчаар татсан байдаг.

Анхан шатны шүүхийн өмнөх нийтлэлийг дараах линк дээр дарж уншина уу.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 8, 2025 10:46

Ингэж байгаад л цагаадна даа ийм л схемээр яваад байгаан том хэргүүд жоолуудыг бол хэрэг хийлээ баривчиллаа маргааш нь бараг яллана. эрх мэдэл мөнгө үйлчилсэн цагт цэвэршилт гэж байхгүй.

Иргэн
Иргэн
4 сар 8, 2025 10:59

Ямарч бсан хүний мэдэлд бсан хөрөнгөө авчихсан сайша�##�тай харин одоо улсад авсан нэртэй жинхэнэ мафийн дээрэм болсон бишүү хувийн хэвшилээ нухан дарах хэн нэгний захи�##�га бсан бхаа ийм үед хэн үйлдвэр барих УУ шоронгийн ха�##�га татах гэж бодох уу ядуу иргэд ядуу оронгоороо л бн

Иргэн
Иргэн
4 сар 8, 2025 16:16

Монгол улсын түүхэнд гунигтай гутамшигтай үлдэх хүмүүсийн нэг хэсэг нөхдүүд яаах аргагүй дүрээрээ бн!!! Үеийн үед үр сад нь өвөг дээдсээ дурсхаас байнга эмээж явдаг нь бодит амьдр�##� юм билээ!!! Гунигтай гутамшигтай!!!

Зочин
Зочин
4 сар 8, 2025 16:25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 8, 2025 17:19

Энэ хулгайч нар монголыг мэрж дуусаагүй байна уу, �######�уулаачээ

Тэнгэр
Тэнгэр
4 сар 8, 2025 20:24

Элбэгдоржийн гар хнр урт юм бол.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 8, 2025 21:56

Ялах хэрэгтэй????????????

Зочин
Зочин
4 сар 9, 2025 10:32

Эрдэнэбат.Батбаяр.Болор,Ганбат нарт их НО байгаа.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 07:42

Оросод буцаагаад өгчихвөл таарах юмуу.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 10, 2025 08:43

2улсад хуваагдаж байсан ашиг нэг улсад оногдох болж манай улсад их тус болж байгаа нь та�##�агдахгүй энэ хүмүүсийг заав�##� яллах гээд байгаа бол буцаагаад оросод өгчөөч.

Зочин
Зочин
4 сар 11, 2025 07:28

Улайн цагаандаа гарсан луйварчид юундаа давж за�##�ддаг юм

Холбоотой мэдээ

Back to top button