Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Мафи үүсгэсэн гэх “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхнийг яллагдагчаар хэрхэн татав

“Сахал” Д.Эрдэнэбилэг нарын 20 гаруй хүнд хамаарах хэрэг боогдож, шүүгдэхэд бэлэн болоод буй. Тодруулбал, маргааш /2023.11.21/ тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

"Хэргийн мөрөөр" цувралаар Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэргийг хэрхэн зүйлчилснийг хүргэж байсан билээ.

Аравдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Прокурорын газар Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан юм.

Тэгвэл эдгээр 20 хүн, хоёр хуулийн этгээдийн хэн нь ямар хэрэгт хамааралтайг ялгамжлан хүргэж байна.


-Нэг.Д.Эрдэнэбилэгийг шүүх процессыг түргэтгэхийн тулд хэргийг тусгаарлав-

Сонирхол татах урьдач асуудал. “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн концесс, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, төмөр замын концесс. Д.Эрдэнэбилэгийг дээрх гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар долоон жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн билээ. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.

Өдгөө “сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргийг тусгаарлажээ. Шалтгаан нь шүүх хурлын процессыг хурдан өрнүүлэх. Энэ бол эрх баригчдын яарсан үйлдэл гэж харагддаг. Учир нь шүүгдэхээ хүрвэл залуусынхаа хамтаар шүүгдэх учиртай хүн.

Тэрбээр өдгөө эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад байгаа билээ. Гадагшаа гарахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа.

Мөн гадаадад байгаа “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатарын хэргийг ч тусгаарлаад байгаа юм.

Тэд хүнд өвчтэй байгаа гэдэг нь баттай мэдээлэл бий.


-Хоёр.Төмөр замын концессоор Д.Эрдэнэбат, Б.Болор нар дахин шүүгдэнэ

Төмөр замын концессийн хэрэгт, Аж үйлдвэрийн сайдаар асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга асан Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын хүмүүсийн нэр багтаж буй.

Түүх сөхвөл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэгчийг шинээр байгуулж, Д.Эрдэнэбатыг сайдаар нь тавьж байлаа. Яг харвал “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн бүс нутгийг дамнуулан, монголд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх амбиц, философи дор байгуулсан гэж харагддаг. Улмаар Т.Бадамжунай, “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй ойр байсан Д.Ганбатыг “Монголын төмөр зам” компанийн захирлаар авангуутаа төмөр замыг концессоор авах ажиллагааг хийчихсэн.

Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй. Улмаар концессийн ангилал өөрчилж 40 тэрбумаар барьсан төмөр замаа улсад 112 сая доллар буюу өнөөгийн ханшаар 600 тэрбум төгрөгөөр өгсөн гэж буруутгагдаж байгаа юм.

Тухайн үед өндөр өртөгөөр баригдсан зам гэж шүүмжлэл дагуулж байсан. Барьж гүйцэтгэсэн талынхан “газарзүйн хувьд хэцүү байршилд, чамгүй бартаа саадыг туулж барьсан нь өндөр өртөг гарах шалтгаан болсон” гэж тайлбарлаж байв.


Гурав. ҮХЦ-ийн суудал дор олон жил нуугдсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлалаар шүүнэ

ҮХЦ-ийн гишүүний суудал дор олон жил сууж, шүүгдэх ёстой хэргүүдээ нам даруулсан өвгөчүүл үүнд багтжээ. Тодруулбал, Ц.Нанзаддорж, Д.Сугар нарыг явж явж, “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлалаар шүүх сэжүүр гаргаж ирсэн байна. Тэд ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад шагналаа авахдаа ҮХЦ-ийн гишүүн болчихдог байв.

2015 оны долдугаар сарын 3-нд УИХ-аас “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын эл тогтоолын хэрэгжүүлэхээр мөн оны наймдугаар сарын 17-нд Засгийн газар “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолыг баталж гаргасан.

Энэ тогтоолоор төрийн өмчийн 15 компанийг хувьчлахаар болсон бөгөөд энэ дунд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК багтсан байдаг. Тухайн үед УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байв.

УИХ, ЗГ-аас тогтоол гарсны дараа тухайн 2015 оны аравдугаар10 дугаар сарын 08-нд Төрийн өмчийн хорооноос 608 дугаар тогтоол гаргасан. Тэр тогтоолын ард Д.Сугар, Ц.Нанзаддорж нар байсан тул өдгөө яллагдагчаар татагдаад буй агуулга юм.

Энэ талаарх ҮХЦ-ийн суудал дор олон жил нуугдаж, мултарч ирсэн Д.Сугар, Ц.Нанзаддорж нар шүүгдэнэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Дөрөв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ба Эрдэнэтийн 49 хувь

Засгийн газраас /2022.04.13/ “Кью Эс Си” ХХК-ийн 30 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж байв. Ингэснээр “Кью Эс Си” ХХК-ийн Хөгжлийн банканд төлөх учиртай 195 тэрбум төгрөгийн зээл, өнгөрсөн хугацаанд оруулсан санхүүжилтүүд шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэх зэрэг олон бүрхэг асуулт үүссэн.

Өдгөө Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Кью эс си" компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нарын таван хүнийг "Гэмт бүлэг байгуулсан" хэргээр прокурорын байгууллагад шилжүүлснээ АТГ-аас 9-р сард албан ёсоор мэдэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, Хөгжлийн банкны, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан тэднийг шалгаж буй.

Ерөнхийдөө Эрүүгийн хуулийн 22.8-аар мафи маягийн гэмт бүлэглэл үүсгэсэн гэх үндэслэлээр шүүнэ. Уг нь Д.Эрдэнэбилэгийг мафи үүсгэсэн гэж байсан бол түүнийг гадагшаа явсны дараа ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг мафи үүсгэсэн гэж буй юм. Д.Эрдэнэбилэгийн багийнхныг мафи гэж цоллоод, Засгийн газар нь тэдэнтэй муйхар хүчээ ашиглан байлдаж буй эл процессыг хэрхэн шүүх нь анхаарал татсан асуудал юм.


Энэ талаарх бидний өмнө нь нийтэлсэн Д.Эрдэнэбилэгтэй хийх ЗГ-ын 1.1 их наядын тооцоо 647 тэрбум хүрээд зогсжээ контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZochinZochin
ZochinZochin
2023-10-19 09:23

Сангийн сайд асан Б.Болор ene neg nuxur bolovsrold yamarch xamaagui bj CHUXAL surguuliin zaxiral xiigeed l bx yum

зочин
зочин
2023-10-19 09:44
Reply to  ZochinZochin

шагн�##�ын �##�бан туша�##� бусуу. Идэж уусан гэх ш�##�тгаанаар Орос сургуулийн захирлын �##�бан туша�##�аар шагнуулсан.

Зочин
Зочин
2023-10-19 10:44

Цаад эзэн нь Элбэгдорж шүү

Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи
Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи
2023-10-20 11:30
Reply to  Зочин

Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи дуугарах эрхгүй. Эргүү гуйлгачин Монголчууд угаасаа эргүү, ГУЙЛГАЧИН хэвээр мангуураад үлдэнэ.

Зочин
Зочин
2023-10-19 11:42

Мафийнхнаас улсаа авраарай.

Зочин
Зочин
2023-10-19 12:45

хужаагийн эрлийзүүд даварч байна лбгдрж сах�##� нанзаддорж гэж эрлийз гэмт бүлэглэлийн толгоылогч нар баярцогт шиг хятад нэртэй

ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛНЭ
ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-10-20 11:31
Reply to  Зочин

Хэнд ч ил тод Эрдэнэтийн 49% гэх ДЭЭРЭМ үйлдэгдээд, 8-9 жил болж биана. Бүх баримт нь ил тод ийм дээрмийн асуудлыг шийдэж луйварчидадад нь хариуцлага ногдуулж чадахгүй байгаа нь эрх баричид өөрсдөө энэ дээрэмд гар бие оролцсон байх магадл?##?тай юм. ингэж цаг авч байгаад сонгууль өнгөрөөгөөд дараагийн ээлжний дээрэмчид төрд орж ээлжит дээрмээ үргэлжлүүлдэг соногодог ХУЛГАЙН зам харагдаж байна. Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи дуугарах эрхгүй. Эргүү гуйлгачин Монголчууд угаасаа эргүү, ГУЙЛГАЧИН хэвээр мангуураад үлдэнэ.

Зочин
Зочин
2023-10-19 14:05

Энэ новшнуудыг дэлхийгээс �######�уулчих

Зочин
Зочин
2023-10-19 14:25

Жинхэнэ мафи үүсгэсэн чөтгөр чинь Женко шүү !!!

хүннү
хүннү
2023-10-19 20:16
Reply to  Зочин

Женко биш ээ. Элбэгдорж л байх.

Эх орон
Эх орон
2023-10-19 14:40
Reply to  Зочин

Ша�##�даа бадмаа. Чиний элбэгдорж, миеэ энхболд шүү

Zaya
Zaya
2023-10-19 17:35

Eebeeg barij hii

Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи
Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи
2023-10-20 11:30

Хэнд ч ил тод Эрдэнэтийн 49% гэх ДЭЭРЭМ үйлдэгдээд, 8-9 жил болж биана. Бүх баримт нь ил тод ийм дээрмийн асуудлыг шийдэж луйварчидадад нь хариуцлага ногдуулж чадахгүй байгаа нь эрх баричид өөрсдөө энэ дээрэмд гар бие оролцсон байх магадл�##�тай юм. ингэж цаг авч байгаад сонгууль өнгөрөөгөөд дараагийн ээлжний дээрэмчид төрд орж ээлжит дээрмээ үргэлжлүүлдэг соногодог ХУЛГАЙН зам харагдаж байна. Би чамайг шоронд хийгээгүй, одоо миний хулгайд чи дуугарах эрхгүй. Эргүү гуйлгачин Монголчууд угаасаа эргүү, ГУЙЛГАЧИН хэвээр мангуураад үлдэнэ.

Зочин
Зочин
2023-10-20 15:04

шоронд байх ёстой хүмүүсийг хийхгүй байгаагаас захаасаа уих д гарах нь хурц дарамт�##�ж сүрдүүлж байгаад хар машинаар гарч ирнэ тиймээс хохь нь болно шүү ман гарууд

Зочин
Зочин
2023-10-21 12:52

Энэ Орос 3-ын захир�##� Б.Болор бас л шүүхээр орж ял авах нь ээ.хн

Зочин
Зочин
2023-10-24 09:52

Монголд банкууд нь банкны үйл ажиллагаагаа барилга, уурхай байгуулж өргөжүүлээд бгаагаас энэ бүхэн үүдэлтэй бус уу? Ганц ХХБ ч биш Голомт хүртэл уурхай байгуулаад баяжуулах үйлдвэр босгоод явж л бгаа

Зочин
Зочин
2023-10-24 14:25

ene tegeed EC iin heleed baidag MANAN buleglel uu,arai juldaj baigaa yam bish uu,esvel uls turjuud bn uu

Зочин
Зочин
2023-11-20 12:31

Мафи гэж ийм сүлжээг л хэлдэг юмшдээ. Хэвлэлийг хүртэл өөрийгөө өмөөрүүлэх маягаар бичүүлнэ. Даварцан гар нэг байжээ

zochin
zochin
2023-11-20 12:32

elbegdorj, saixanbileg 2 iig yaax gej bn,shiidver ogson xumuus ,zoljargal gej xuniig bas shalgaj baigaa yu,mongolbankiig udirdaj baisan xun shuu dee.

Иргэн
Иргэн
2023-11-23 11:01

Агуу том Акуулууд байна даа эднийг үнэн зөвөөр шүүж чадах болуу яах бол харж л байя

Холбоотой мэдээ

Back to top button