ҮХЦ-ийн суудал дор олон жил нуугдаж, мултарч ирсэн Д.Сугар, Ц.Нанзаддорж нар шүүгдэнэ
Өдгөө “Дарханы төмөрлөг” үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” компани, 2016 онд Эрдэнэтийн 49 хувь дээр 20 гаруй хүн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Тэдэн дунд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болцгоосон Д.Сугар, Ц.Нанзаддорж нар багтаж, шүүгдэх гэж байгаа тухай мэдээлэл өчигдөр /2023.10.13/ цацагдав.
Тэгвэл тэр хоёрт “Хөтөл цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.
Нийслэлийн прокурорын газаас яллах дүгнэлт үйлдэн, 322 хавтас бүхий хэргийг уржигдар /2023.10.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
-“Хөтөл цемент шохой” ТӨХК хувьчлагдсан түүх-
“Хөтөл цемент шохой” ТӨХК хувьчлагдсан түүх сөхөхөд;
2015 оны долдугаар сарын 3-нд УИХ-аас “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын эл тогтоолын хэрэгжүүлэхээр мөн оны наймдугаар сарын 17-нд Засгийн газар “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолыг баталж гаргасан.
Энэ тогтоолоор төрийн өмчийн 15 компанийг хувьчлахаар болсон бөгөөд энэ дунд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК багтсан байдаг. Тухайн үед УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байв.
УИХ, ЗГ-аас тогтоол гарсны дараа тухайн 2015 оны аравдугаар10 дугаар сарын 08-нд Төрийн өмчийн хорооноос 608 дугаар тогтоол гаргасан аж.
Уг тогтоолд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн 28 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, нийт 39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр төрийн эзэмшлийн 119 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр тооцож, “Бэйзмент” ХХК-д худалдах” тухай тусгасан.
Улмаар зургаа хоногийн дараа буюу аравдугаар сарын 14-нд “Бэйзмент” ХХК болон Төрийн өмчийн хороо хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” хийгдэж байжээ.
Эл компанийн хувьчлагдаж байсан түүх ийм.
-Тэд хувьчлалд хэрхэн оролцов-
“Хөтөл цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах үед тэд ямар албан тушаалтай байв. Тэд хэрхэн оролцов. Энэ асуулт хамгийн түрүүнд анхаарал татна.
Тухайн үед Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар
Ц.Нанзаддорж нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Тэд тус компанийг хувьчлахад Төрийн өмчийн хорооны тогтоолд гарын үсгээ зурцгаасан нь өдгөө яллагдагчаар татагдах шалтгаан болсон бололтой.
-ҮХЦ-ийн суудал дор хэрхэн нуугдаж ирэв-
2022 оны гуравдугаар сарын 23-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож байв.
Ингэхтэй зэрэгцэн Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг “Хөтөлийн Цемент Шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейзмент” ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг 2022 онд АТГ-ын мөрдөгч хэлж байж.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ТӨХ-ны дарга байсан Д.Сугарын шийдвэрүүд бусдад илт давуу байдал олгосон нь тодорхой болсон учраас яллагдагчаар татсан.
Яллагдагчаар татагдсан цагаас Үндсэн хуулийн цэцийн гишүүд байсан тэд Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нөлөөлж, АТГ-аас явуулж буй шалгалтын ажиллагааг ямагт удаашруулж иржээ.
Дуламын Сугар:
2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банканд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан.
Д.Сугар ерөөс хар бараан намтар түүх ихтэй нэгэн.
Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан.
2008 оны үес “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг өөрийн найз Ч.Хоролсүрэнгийн компанид хуудуутай хувьчилсан баримт
МИАТ-ын хуучин удирдлагууд болох Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Б.Бат-Эрдэнэ нар Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг угаасан үндэслэлээр анхан болон дунд шатны шүүхээс өндөр ял оноож, дээд хөнгөрүүлж байв. Эл хэрэгт тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг шалгах яриа гарч байсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсноор намжсан. Улмаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Дүүргийн I прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд хандаж тавьсан боловч бүтээгүй билээ.
МИАТ-ын гэх хэргийн дараа 2013 оны үес Токиогийн баячуудын хороололд байр авч, түлхүүрийг нь эхнэрийнхээ хамт хүлээн авч буй зураг дэлгэгдэж байв. Тухайн зургийг “Mongolian Airlines”-ын эзэн Ч.Хоролсүрэн энэ байрыг 48 сая иенээр худалдаж аваад хожим нь Д.Сугарт өгсөн ч гэгдэж байсан юм.
Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүү зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьсан гэх хэрэгт Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүн байхад нь шалгаж байсан. Учир нь түүний “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын дарга байхдаа Стандарт банк руу илгээж байсан захидал ил болсон билээ. 51 хувийг барьцаалан зээл авах ажиллагаанд зөвхөн Ч.Ганзориг бус ТУЗ-ын дарга асан Д.Сугар оролцсон гэдэг нь батлагдсан. Гэвч мөн л ҮХЦ-ийн суудал дор нуугдаж шалгагдахаас мултарт өдий хүрэв. Өдгөө улсаас татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдсөн тус үйлдвэрийн өр Ш.Батхүүгийн хэдэн үхмэл хөрөнгө болчихсон хэвтэж байна.
Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин “Д.Сугар хэд хэдэн хэрэгт холбоотой. Гэвч түүний хэргийг шалгахаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж гишүүнээс түдгэлзүүлээч гэхээр хүлээж авахгүй байна” гэж ярьж байв.
Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотолгоо баримттайгаар баривчлахаас бусад тохиолдолд Цэцийн зөвшөөрөлгүйгээр элдэв хэрэгт холбогдуулж болохгүй” гэх заалт түүнийг хамгаалж иржээ.
Цагааны Нанзаддорж:
Тэрбээр 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. Хуульч мэргэжилтэй. 1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн, 1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер, 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.
Ц.Нанзаддоржийн намтар ч Д.Сугараас дутахгүй.
ЕТГ-ын дарга асан З.Энхболдын “халаасны хүн” гэгддэг. 2012 оны долдугаар сард ТӨХ-ны дарга болсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүний дараа тэр “үндэслэлгүйгээр ажлаас халагдсан” гэж заргалдан 2015 оны нэгдүгээр сард дахин томилогдож ердөө хоёрхон сар ажиллаад дахин халагдсан. Гэвч мөн оныхоо зургаадугаар сард ТӨХ-ны даргаар дахин ажиллах болж байлаа.
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж “шүүхийн хонгил”-ын менежер гэж алдаршаад буй Б.Баасанцогтод Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өгсөн 5 тэрбум төгрөгийн хахуулийг зуучлан дамжуулсан баримт дэлгэгдэж байв.
Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай гэж шуугиулж байлаа.
Ц.Нанзаддоржийг ҮХЦ-ийн гишүүнээс 2023 оны зургаадугаар сард УИХ-аас чөлөөлөгдсөн. АН-ын угшилтай гэдгээр нь УИХ-ын чуулган дээр С.Одонтуяагаас эхлээд гишүүд “түүний өргөдлийг нь хүчээр өгүүллээ” хэмээн өмөөрч байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮРЭЭНИЙ БУЗРУУД
д ганбат сугар нанзаддорж нар өндөрбуянт DRJ компанаараа их ч мөнгө угаасан байх
Алж Устгах хэрэгтэй, оор яахын энэ Хуурнуудийн хэрэг Монголд байхгуй
ИХ Ч ЮМ ГАРНА ДАААА.......ОДОО Л ШҮҮХ ХЭРХЭН ШИЙДЭХИЙГ ХАРЪЯ......ШУДАРГА ҮНЭН ЯЛАХ БОЛТУГАЙ
Эд нар яах ч үгүй биз ээ, гэхдээ хамгийн их өвдөж зовж шан�##�ж дуусах болтугай
Сугараад л гарна.
Эрлэг авах гээд ирэхэд л "сугараад" үлддэг хүн дээ !!!
Яг, цус харваад 2-р эмнэлэгт хэвтээд л сугарна даа
Omhii hulgaichuud
Энэ мэт өлөн царайлсан новшнуудыг дэлхийгээс �######�уул. Иймэрхүү новшнууд МАНАН д өчнөөн байна.
Сугар бол аймшигтай нүгэл тарьсан тийрэн дээ
Цэцэд ийм бузрууд байхад яаж ариун орших вээ Энхбаяр, Энхболд Бадамжунай Сү Мү,...............,........гээд төрийн сэнтийг бузарласан хар мөртнүүд, а�##�знууд
Сугар маш их хэл ам татлагчдын нэг байсан биз дээ... ....үйлийн үр нь нүүрэнд нь илэрсэн.........
МИАТ-аас угшилтай эмч Хоролсүрэн Сугарын бохир мөнгийгнааш цааш нь зохицуулж одоог хүртэл мөнгиин угааж онгоцны наймаа хийдэг хүн болж аархаж явааг сайн ш�##�гаарай
сан�##�
2023-10-14 22:00
МИАТ-аас угшилтай эмч Хоролсүрэн Сугарын бохир мөнгийг нааш цааш нь зохицуулж одоог хүртэл мөнгиин угааж онгоцны наймаа хийдэг хүн болж аархаж явааг сайн ш�##�гаарай
Сугар чинь Эрээнцав- Баянтүмний төмөр замыг бүүр рейлстэй нь, шороотой нь идчихсэн, ерөөсөө хахаа ч үгүй з�##�гичихсан хүн гэжүгаа ш дээ, хө !
ЯАХАВ ЭЭ ДОЛИР СУГАР БОЛ ТЭР НҮГЛЭЭ ЭДЛЭЭД НАСААРАА ИНГЭЖ ЗӨРҮҮ ХАРЖ ДОЛИР БОЛЖ АМЬДААРАА СҮГ БОЛЖ ЯВАА НҮГЭЛТЭН. ҮҮНЭЭС ӨӨР ЯАЖ БУРХАН ТҮҮНИЙГ ГЭСГЭЭХЭВДЭЭ. ЭРХТГҮЙ Л ӨӨРӨӨ БОЛЖ МӨНГӨ ИДЭЭД ЖАРГАЖ ЯВНА ГЭЖ БОДДОГ БАЙХ. ГЭВЧ ХӨНДЛӨНГИЙН ХҮН БОЛ НӨГӨӨ ДОЛИР ХУЛГАЙЧ Л ГЭЖ ХАРАХААС БУС СУГАР ГЭЖ ХАРАХ НЬ ҮГҮЙ ШҮҮДЭЭ. ҮҮНЭЭС ӨӨР ШИЙТГЭЛ ҮГҮЙ БИЗ. ИНГЭЖ НИЙГЭМД АД ҮЗЭГДЭЖ ЯВАХААС ТЭР ҮЕДЭЭ ҮХСЭН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙСАН Л ДАА ҮНЭНДЭЭ БОЛ. НӨГӨӨ ЦААЗЫН ЯЛААС ХЭЛТЛЭЭД НАСААР НЬ ШОРОНД ХОРЬСОН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ ЯГ АДИЛ АГУУЛГААРАА БОЛ.
Цаана нь бас цирк нтр гээд зөндөө юм бий !!!
ЦИРК ЭЭ АВЪЯА
Сугар бол авлигын заг�##�майосан эцэг
Овоо доо үнэн л байгаасай
Д.Сугар гэж жинхэнэ луйварчин хогийн гар шүү.
Олон жил сугарсан даа энэ 2 новшнууд
Сугар гэж дутуу �##�сан могой мэт царайлчихаад харвах хүртлээ их юм үзэх нь ойлгомжтой. Өсөхдөө өлөн өссөн удам муу хүмүүс л ийм арчаагүй байдаг.
Төрөөс төрсөн тэрбумтан АВЛИГАЧИД ял авахгүй Баярцогт шиг цагаатгагдаад л �##�га болно доо. Яагаад гэвэл монгол улс хуулийн авлигачдаа цэвэрлэж чадахгүй байгаа. ШЕЗ ийн дарга Лүндэндорж нь ухаангүй сргтуугаар жолоо барьж хүн дайрч �##�аад ЯЛ авах нь битгий хэл �##�бан туша�##�аасаа ч огцроогүй саяханы түүх байнан. Ерөжнхий прокурор агсан дорлигжав, энхамг�##�ан нар гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж баяжаад ял ав�##�гүй сууж л байна.
Маш зөв. Шударга нийгэм байгуулцгаая.
Ашгүйдээ бүүр чимээгүй болсон байсан юм тэр Сугар гэж эрүү ам нь татсан нөхөр мөн ч их гай тарьсан нохой доо
Сугар гэж их асууд�##�тай нөхөр яригдахгүй их удлаадаа ш�##�гаасай их юм бий
Нүгэлтнүүд ял шийтгэлээ эдэлж өр төлөөсөө төлцгөө
Нанзаддорж ТӨХорооны дарга биш атлаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг QSC-д "бэлэглэх" тогтоолыг гаргасан байдаг.
40 өөр торгоно л биз
Их шун�##� юмаа
za ene 2 lantsgarch tegej amarhan nugarahguidee
Сугараас их юм гарна байх. 4 замд байх Лент�##�он ч билүү 4 давхар байшинг яаж үнэгүйдүүлж хувьчилж авсаныг нь ш�##�гах хэрэгтэй.
Шүүх нь Женкогийн тавиулууд болохоор итгэхгүй л бна. Ийм өөдгүй новшийн хулгайн бүлэглэлийг илрүүлж хөрөнгийг нь хурааж хориод өгөөч ээ. Хуулийнхаа гуйж бна. Насаар хорих ял өгөөд ард иргэддээ мэдээлээд баярлуулаад өгөөсэй...
Мэдээ нь дээрээ Сугар 2015 онд ТӨХ дарга байхдаа гаргасан шийдвэрийн тухай биччихээд, яг доор нь намтар гэдэг дээрээ 2012 оноос ҮХЦ гишүүн гэсэн байх юм. Давхар �##�ба хашиж байсан юм уу, �##� эсхүл худлаа мэдээлэл тавиад байгаа юм уу? Тайлбарлаад өгөх хүн байна уу
Цаад эзнийг нь. Ш�##�гаа. Ц.Элбэгдорж. За тэгээд Баярцогт Сайханбилэг Да ганболд Энхсайхан гээд дан жунгаа угшилтай нөхдүүд.
Шүүх прокурорт Элбэгээгийн тавьсан мафийн гишүүд байсаар байгаа цагт хуулийн шударга шийтгэл оноож чадах уу.
эдгээр хүмүүсийн олонхи нь Хятад улсын харъяат юм бишүү бүгд эрглийзүүд гэгдэж байнашдээ миний таньдаг эрлийз найзууд минь яаж яваад энэ бүхнийг амжуулсан байдаг байнаа. гайх�##�тай юм. бүгд л бидний жишгээр энгийн даруу яваад л байсаншдээ