Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Эрдэнэбилэгтэй хийх ЗГ-ын 1.1 их наядын тооцоо 647 тэрбум хүрээд зогсжээ

Саяхан 2016 оноос хойш дуулиан дагуулж, долоон жил орчим хоёр парламент дамнан шалгагдаж буй сахал Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэргийг боож, шүүх рүү шилжүүлсэн. Тэдний шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард болох чигтэй байгаа юм.

Ийм өдрүүдийн өмнө 2017 онд батлагдсан УИХ-ын 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрийн мэдэлд 100 хувь аваад, хувийн хэвшилтэй хэлцэл хийх замаар төлөлтийг нь хийнэ гэсэн заалтын хэрэгжилт чухам юу болов. Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийг ОХУ-ын талаас авахдаа хувийн хэвшлийн төлсөн 400 сая ам.долларыг хэрхэн төлсөн бэ агуулгыг хөндөж байна.

Урьдач мэдээлэл: УИХ-ын 23-р тогтоолд ямар агуулга туссан бэ

2017 онд сүр дуулиантайгаар батлагдаж байсан УИХ-ын 23-р тогтоол /линк/ дөрвөн заалттай. Уг заалтуудыг агуулгаар нь хурааж харуулбал,

Нэг. Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзсан Ч.Сайханбилэгийн үеийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцох,

Хоёр. ОХУ-ын Засгийн газраас монголын "Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрд эргүүлэн авч, ТӨҮГ болгох,

Гурав. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас ХХБ-д байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах,

Дөрөв. Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах утгууд туссан юм.

Базаж хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрд авч, суутган тооцох замаар хувийн хэвшилтэйгээ тооцоо нийлж, ТӨҮГ хэлбэрээр үйл ажиллагааг нь жигдэлж, хувьчлалыг "завааруулсан" хүмүүстэй хариуцлага тооцохыг дээрх УИХ-ын 23-р тогтоолд тусгаж өгчээ.

Одоогоос зургаан жилийн өмнө батлагдсан УИХ-ын 23-р тогтоолын төрд шилжүүлэн авах, ТӨҮГ заалтууд бүрэн биелж, хувьчлалыг мафижуулсан гэгдэх хүмүүстэй шүүх хариуцлагаа тооцохоор тов зарлах гэж байна. Харин хувийн хэвшилтэйгээ тооцон суутгах хэлцэл хийх заалт доорх байдлаар өрнөжээ.

Өрнөл: Тогтоол батлагдсанаас 5 жилийн дараа хэлцлийг эхлүүлж...

2022 оны эхээр буюу УИХ-ын 23-р тогтоол батлагдсанаас 5 жилийн дараа Засгийн газраас хувийн хэвшилтэй суутган тооцох хэлцлээ эхлүүлсэн байдаг.

Хэлцлийг Засгийн газар талаас Сангийн сайд Б.Жавхлан, хувийн хэвшил талаас "Монголиан Коппер Корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин ахалсан. Тухайн үед Засгийн газраас хэлцэл хийх хувийн хэвшлийнхний тодорхой зээлүүдийг суутган тооцож, 1.1 их наядын төлбөрийг барагдуулах хүсэлтэй буйгаа уламжилсан байв. Үүнд,

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь ОХУ-ын талд байх үед төлөгдөх ёстой байсан ногдол ашгийн 54 сая ам.доллар,
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь монголд орж ирснээс хойших хувийн хэвшил талд шилжүүлсэн 161 тэрбум,
  • Хөгжлийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээл болох 211 тэрбум төгрөг,
  • Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-ийн авсан 290.4 тэрбум,
  • Монголбанкнаас Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банк ба “Кью Эс Си” компанийн авсан зээл гэх нийт 216.6 тэрбум төгрөгийн зээлүүд багтсан аж.

Дээрх дүнгүүд нь, 2022 оны эхний үеийн 1.1 их наяд орчмоор илэрхийлэгдэж, тухайн үеийн ханшаар Сангийн яамнаас уг саналыг тавьж байв. Иргэний хуулиар, гадаад валютаар хийгдэх төлбөрийг тухайн өдрийн ханшаар тооцох зохицуулалттай.

Хэлцлийн ажлын хэсэг хоёр удаа уулзаж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээнүүд хийгдсэн.

Эхний ээлжид 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөгний харилцан суутгалыг хийснээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Үүнтэй зэрэгцээд "Кью Эс Си" дээрх хэлцлээс тусдаа ХБ-ны зээлээ төлж, Хөтөл цементийн үйлдвэр дээр шүүхийн маргаан үргэлжилж буй.

Д.Эрдэнэбилэг ил захидалдаа: Төр өмчүүдээ авсныг эсэргүүцэхгүй, гэхдээ "Эрдэнэт"-ийн 1.2 их наяд, "Хөтөл"-ийн 500 тэрбумд хэлцэл хийе гэж тусгав

2022 оны долдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, нээлттэй захидал /линк/ илгээж байв. Захидалдаа,

Нэг. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны зээлээ төлсөн тухай,

Хоёр. "Эрдэнэт үйлдвэр"-ийг ОХУ-ын талаас худалдан авсан 400 сая ам.доллар нь өнөөгийн ханшаар 1.25 их наяд төгрөгтэй дүйцсэн талаар,

Гурав. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хувьчилж авсан тал нь 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлсөн талаар онцолсон байв.

Д.Эрдэнэбилэгийн илгээсэн ил захидлын гол агуулга нь: Төр өмчүүдээ авсныг эсэргүүцэхгүй. Гэхдээ оруулсан мөнгүүд дээрээ хэлцэл хийе гэсэн утга уншигдаж байв.

Анзаарвал, Сангийн яамнаас эхлээд явуулсан бичигтээ 400 сая ам.долларыг 1.1 их наяд гэсэн бол Д.Эрдэнэбилэг захидалдаа 1.2 их гэж дурджээ. Ханшийн зөрүүнээс үүдэж, эдүгээ эл дүн 1.3 их наяд давж явчихаад байна.

Д.Эрдэнэбилэгийг захидал бичснээс хойш буюу 2022 оны наймдугаар сард ажлын хэсэг нэг уулзаад, үүнээс хойш уулзаагүй байна. Тэгэхээр суутган тооцох хэлцэл 647 тэрбум хүрээд зогсжээ. Эндээс харвал, ЗГ эдүгээ ханшийн зөрүүнээс үүдсэн хэлбэлзлээс хамаарч, 500-700 орчим тэрбумын үлдэгдэл төлбөрийг "Монголиан Коппер Корпорейшн"-д төлөхөөр харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-18 09:15

Mgl uls yadaj ene hunee barchaad yum yridag boloosoi

Зочин
Зочин
2023-10-18 09:16

Шүүхээс ту�####�а төлбөрөө төлөх нь хуульт ёс юм

Халтар
Халтар
2023-10-18 09:31

Үлдсэнийг нь замхруулах гэж байгаан харж л байгаарай

Баска
Баска
2023-10-18 21:56
Reply to  Халтар

Засгийн газар нь өртэй байгаа биз дээ

Зочин
Зочин
2023-10-18 09:32

Ene neg dawarsan huuli uilchildeggui nuhur baina aa

Зочин
Зочин
2023-10-18 09:37

Ямар ч муухай юм бдээ гэтэл бид утасны лизинг 85000 төгрөгөө төлөөгүй бол хар дансанд ороод найдваргүй зээлдэг болоод гадаад гарах эрхээ ха�##�гаад амьдрах итгэл үнэмшлээ �##�даад.... юу юу ч болооод байгаан гэтэл энэ х�##�зан арай л баавар наасан

зочин
зочин
2023-10-18 09:37

Засгийн газрын төлөөлөгч компаниас мөнгө авах т�##�аар мэдээлэл хийсэн шүү дээ. Юун компанид мөнгө өгөх вэ

Зочин
Зочин
2023-10-18 09:41

Боль боль арай ч дээ

MAN
MAN
2023-10-18 09:46

Zasgin gazar ur tulburuu tuluud neg tiish gargah heregtei shdee

ыбө
ыбө
2023-10-18 09:48

Тооцоогоо хийчээд �######�аарай

bat
bat
2023-10-18 11:15

luivar gedgiig ni ard tumen oilgoo biz dee.ene myadagnaa setguulch neg tom hiam elbegdorjoos amandaa hiichiheed oid chichreed baigaa yumaa daa.

Зочин
Зочин
2023-10-18 12:12

Нэг л сүржин попорсон гар. Болж бүтэж байгаа ажил байна уу. Улам л дордоод байдаг

Зочин
Зочин
2023-10-18 14:32

Энэ хүн Элбэгдорж ийн утсан ар үүхэлдэышдээ

Зочин
Зочин
2023-10-18 23:02

Эрдэнэтийн 49%-ийг Эрдэнэбилгийн групп өөрсдийн в�##�ютаар аваагүй,монгол банкны доллараар авч амжсаныг тухайн үеэд нийтэд тодорхой болсон байдаг.Энэ суутг�##� гэдэг нь бас л хулгай,луйвар байна .
Хулгайг хулгайгаар төлүүлж байна гэж ойлголоо

сахал
сахал
2023-10-19 07:15

миний шүүх намайг хамга�##�на

Зочизочиннзо
Зочизочиннзо
2024-01-20 19:57

Төмөрийн худэр зарсан ашиг орлог зарлагыг яаж тооцох уу сах�##� эрдэнэбилэг УЕ ПРОКУРОР бсан энхамгланг томилуулсан дээд шуухэд өөрийн хумуусийг оруулсан дээр нь цагдаа тагнуулд өөрийнхөө хумуусийг оруулсан ЗГ Их хур�##�д хумуусийг оруулсон болхоор зохион байгуулттай гэмт хэргийн булэг байгуулсан нь маш тодорхой болсон ба

Холбоотой мэдээ

Back to top button