Г.Тэмүүлэн: Рио тинтогийн удирдлага УИХ, Засгийн газарт хандаж ноцтой мэдэгдэл гаргасан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Рио тинто группын төлөөлөл УИХ, Засгийн газарт хандсан байна. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал оруулаач. "Рио тинто"-гийн удирдлага УИХ, Засгийн газарт хандаж ноцтой мэдэгдэл гаргасан байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:-Риотинтогийн төлөөлөл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нартай уулзсан. Энэ асуудлаар хариул гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:-Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээг сайжруулахын тулд хэлэлцээр хийгдэх байх гэж хэлснийг эмзэглэж хүлээж авсан. Гэрээнд нэг өгүүлбэр, цэг таслал ч оруулахгүй гэсэн. Ойлголцоод явах хэрэгтэй гэдгийг би хатуу хэлсэн. Үүнийг хэлснээс болж мэдэгдэл хийж байгаа гэж ойлгож байгаа. Оюутолгойн гэрээнд бид болгоомжтой хандаж байгаа нь үнэн. Гэхдээ нэг талд нь хатуу хандаад байж болохгүй хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:-Оюутолгойн гэрээг 45 хоногт шалгах ямар ч боломжгүй юм билээ. Ажлын хэсэг нийтдээ 9 удаа хуралдсан. Оюутолгой төсөл дээр ажлын хэсгийнхэн дүгнэлт гаргасан.
Ингэсрнээр дээрх асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ингээд Харилцаа, холбооны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүэн хэлэлцэж байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.