УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ өнөөдөр НАЙМАН ордын хил заагийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд, дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар,
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар,
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд),
- Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар,
- “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар,
гэхчлэн 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Стратегийн ач холбогдолтой ордын хил заагийг тогтооно гэдэг ойлгомжгүй юм бичхийн. Стратегийн ч бай ер нь �##�иваа ашигт м�##�тм�##�ын хайгуулын дараа нөөцийг нь А,С, зэрэглэлээр тогтоодог. Нөөцтогтоогдсон т�##�байн захын буюу хил хязгаарын координатыг маркшейдрүүд хэлээд өгдөг. Одоо Марешейдер биш хил заагийг Засгийн газар тогтоол гаргаж батлах юмуу?. Засгийн газрын анхаарв�##� зохих асууд�##� энэ биш байхоо. Харин стратегийн ач холбогдолтой томоохон орд олмогц нөөцийг нь багасгаж, хэд хэдэн орд болгон хэсэгчилж эдийн засгийн ач холбогдолыг бууруулдаг з�##�жин нөхөдтэй хэрхэн тэмцэхээ бодож боловсруулсан нь хамаагүй дээр байх шүү.