Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчуудын 73 хувь Трампын татвар барааны үнийг өсгөнө гэж бодож байна

“Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн явуулсан санал асуулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гадаадын орнуудад оноосон гаалийн татварын улмаас барааны үнэ өснө гэж америкчууд таамаглаж байгааг харуулжээ. Гурван хоногийн турш үргэлжилж ням гарагт /2025.04.06/ дууссан санал асуулгад оролцсон америкчуудын 73 хувь нь гаалийн татвар хэрэгжиж эхэлснээс зургаан сарын дараа өдөр бүрийн хэрэглээний барааны үнэ өснө гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.

Харин санал асуулгад оролцсон хүмүүсийн дөрвөн хувь нь л барааны үнэ буурна гэж бодож байна хэмээ хариулжээ. Үйлдсэн оролцогчид үнэ өөрчлөгдөхгүй гэж хариулж эсвэл асуултад хариу өгөөгүй байна. Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.04.02/ танилцуулсан гаалийн татвар нь Уолл Стритийг цочирдуулж, АНУ болон бусад орнуудын эдийн засгийг уналтад оруулж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлсэн юм.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь, Трампын Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүсийн дөрөвний нэг нь Трампын тарифыг эсэргүүцсэн байна. Оролцогчдын 39 хувь нь тарифыг дэмжиж буйгаа илэрхийлж, 52 хувь АНУ-ыг бусад улсууд ашиглаж байгаа гэдэг тал дээр Трампын захиргаатай санал нэгдэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2025 17:11

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button