Гадаад мэдээДЭЛХИЙ

Доминиканд шөнийн клубийн тааз нурсны улмаас 60 хүн амь үрэгджээ

Доминиканы нийслэл Санто Домингод мягмар гарагт /2025.04.08/ шөнийн клубийн хана тааз нурсны улмаас 60 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн бэртсэн байна. Албан тушаалтнуудын мэдээлснээр Jet Set нэртэй тус шөнийн клубт улстөрчид, тамирчид гэх мэт хүмүүс тоглолт үзэж байсан аж.

Тус улсын Онцгой байдлын төвийн захирал Хуан Мануэль Мендес хэлэхдээ “Олон хүн нуранги дор одоо ч гэсэн амьд байгаа гэж бид таамаглаж байгаа. Ийм учир албаныхан нуранги дор нэг ч хүн үлдээхгүйн тулд ажиллаж байна” гэжээ. Клуб нуран унаснаас хойш 12 цагийн дараа ч гэсэн аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг нурангиас гаргаж авсаар байсан юм.

Хохирогчдын дунд Доминиканы баруун хойд бүсийн Монтекристи мужийн захирагч Нелси Круз байжээ. Тэр 00:49 минутын орчим Ерөнхийлөгч Луис Абинадер руу залгаж барилга нуран унасан, гарч чадахгүй байн гэж хэлжээ. Албаныхны мэдээлснээр Круз эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button