Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрч магадгүйг Макрон мэдэгдлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт /2025.04.09/ мэдэгдэхдээ зургаадугаар сард Франц Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрч магадгүй гэжээ. Үүний хариуд Ойрх дорнод дахь зарим орнууд Израилыг улс гэж хүлээн зөвшөөрч болох юм гэдгийг тэр онцолсон юм.

Тэр “France 5” телевизэд ярилцлага өгөхдөө “Бид Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх тал руу шилжих хэрэгтэй. Ийм учир ирэх хэдэн сарын дотор бид энэ алхмыг хийнэ. Хэн нэгэнд таалагдахын тулд үүнийг хийнэ гээгүй. Хэзээ нэгэн цагт улс гэдгийг нь хүлээн зөвшөөрөх нь зөв зүйл тул үүнийг хийж байна. Мөн би Палестиныг хамгаалж буй орнууд хариуд нь Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрөх боломжийг олгох хамтын динамик ажилд оролцохыг хүсэж байгаа. Тэдгээрийн зарим орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй” гэжээ.

НҮБ-ын 150 гаруй орон Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөг. Гэвч АНУ, Их Британи, Франц, Герман, Япон зэрэг хүчирхэг орнууд Палестиныг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин Израилыг хүлээн зөвшөөрдөггүй орнууд дунд Саудын Араб, Иран, Ирак, Сири, Йемен зэрэг орнууд багтаж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button