Гадаад

Шөнийн клубын дээвэр нурснаас болж амь үрэгдсэн хүний тоо 136-д хүрлээ

Доминиканы Санта Доминго хот дахь "Jet Set" дискотекийн дээвэр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 136-д хүрчээ.

Өчигдөр нуранги дороос 60 хүний цогцсыг гаргаж авсан гэж мэдээллээд байсан бол энэ тоо харамсалтайгаар нэмэгдсэн байна.

Алдарт меренге дуучин Рубби Пересийн тоглолт ид дундаа явж байхад дээвэр нурж олон арван хүн дарагдаж амиа алдсаны дотор дуучин өөрөө байсан аж. Санто Домингогийн домогт Jet Set клуб энэ үеэр хөгжимчин, мэргэжлийн тамирчид, Засгийн газрын ажилтнууд гээд янз бүрийн хүмүүсээр дүүрэн байсан. Дээврээс тоос шороо унаж байгаад хэдэн мөчийн дараа дээвэр тэр чигээрээ нурж хүнд цементэн хавтан хэдэн арван хүнийг дарсан юм. Бүжгийн талбай дээр байсан хүмүүс гамшигт хамгийн ихээр өртжээ. Гэмтэж бэртсэн хүний тоо 150 байгаа юм.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button