Нийгэм мэдээ

Хөвсгөл аймагт оройн 20:00 цаг хүртэл шороон шуурга шуурна

Өнөөдөр Хөвсгөл аймгийн нийт нутгаар орой 20:00 цаг хүртэл салхитай, шороон шуургатай байна.

Өдрийн 12:30 цагаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөн хотод 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул  цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button