Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын зах зээлийг өсөлт, уналтад оруулж савлуулсан Трампын тоглолт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлийг донсолгосон гаалийн татвар танилцуулснаасаа яг долоо хоногийн дараа эргэж буцав. Тэр ихэнх оронд оноосон хариу гаалийн татвараа хэрэгжүүлж эхлэх өдрийг 90 хоногоор хойшлуулсан юм. Тус татвар лхагва гарагт /2025.04.09/ хэрэгжиж эхлээд 24 цаг өнгөрөөгүй байхад Трамп ийм гэнэтийн шийдвэр гаргав. Гэхдээ тэдгээр улс суурь арван хувийн татвараас чөлөөлөгдөхгүй гэдгийг Цагаан ордон мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дэлхийн зах зээлд ковидийн үеэс хойш үзэгдээгүй тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлээс олон их наяд ам.доллар арчигдаж, АНУ-ын засгийн газрын бондыг дэлхийн хамгийн аюулгүй капитал гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлэх болсон. Трамп тарифыг хойшлуулж буйгаа мэдэгдсэний дараа “Зарим хүмүүс жаахан хэтийдсэн ааш гаргаж, сүр сар хийгээд байсан юм шиг санагдсан” гэж хэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын засгийн газрын бондын эрэлт их хэмжээгээр унасан тул Трамп хариу татвараа хойшлуулах шийдвэр гаргасан байх магадлалтай юм.

Тариф хойшлогдсонд зах зээл ямар хариу үзүүлэв

Трамп ихэнх хариу тарифаа хойшлуулсны дараа дэлхийн хөрөнгийн зах зээл ихээхэн хэмжээний өсөлт үзүүлжээ. АНУ-ын зах зээлийн үнэлгээгээр хамгийн том 500 компанийг хамарсан S&P 500 индекс 9.52 хувиар нэмэгдэж, 5,456.90 нэгж хүрсэн. Энэ нь 2008 оны худалдааны хямралаас хойш нэг өдрийн дотор үзэгдсэн хамгийн том өсөлт юм. Мөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзэгдсэн түүхэн дэх гурав дахь хамгийн том өсөлт байв.

АНУ-ын Dow Jones аж үйлдвэрийн индекс 2,962.86 нэгжээр буюу 7.87 хувь өсөж, 40,608.45 нэгж болжээ. Энэ нь 2020 оны гуравдугаар сараас хойш үзэгдээгүй өсөлт юм. Харин Nasdaq индекс 12.16 хувиар өсөж, 17,124.97 нэгж хүрчээ. Энэ нь 2001 оны нэгдүгээр сараас хойш үзэгдсэн хамгийн том нэг өдрийн өсөлт юм. Уолл Стритийн сүүлийн 18 жилийн бүртгэлээс харвал 30 тэрбум орчим хувьцаа тус өдөр арилжсан нь түүхэн өндөр үзүүлэлт болжээ. АНУ-ын технологийн томоохон компаниудын ч хувьцаа мөн тарифын мэдээний дараа өссөн. “Tesla” 23 хувь, “Nvidia” 18 хувь, “Apple” 15 хувь, “Meta” 15 хувь, “Amazon” 12 хувь, “Microsoft” 10 хувь, “Google” 10 хувиар хувьцааных нь ханш нэмэгджээ.

Биткойн Трамп мэдэгдэл хийхээс өмнөхөн 78 мянган ам.доллар орчмын үнэтэй байсан бол 83,200 ам.доллар хүрсэн байна.           

Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлүүд пүрэв гарагийн /2025.04.10/ арилжаагаар өсөлт үзүүлсэн юм. Японы Nikkei 225 индекс 8.35 хувь, Topix индекс 7.59 хувиар өссөн. Харин Өмнөд Солонгосын Kospi 5.38 хувь, Kosdaq 5.09 хувиар нэмэгдсэн. Австралийн S&P/ASX 200 индекс 4.67 хувиар өссөн юм.

Мөн пүрэв гарагт АНУ, БНХАУ-ын худалдааны дайн даамжирсны улмаас S&P 500 индекс 3.5 хувь, Nasdaq 4.3 хувь, Dow Jones 2.5 хувь, газрын тосны үнэ 3 хувиар буурчээ.

БНХАУ-д үзүүлж буй дарамтаа нэмсэн

Трамп хариу татварынхаа хугацааг хойшлуулсан ч БНХАУ-д үзүүлэх дарамтаа нэмсэн. БНХАУ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын оноосон гаалийн татварын эсрэг 34 хувийн тариф ногдуулсан. Трамп даваа гарагт /2025.04.07/ мэдэгдэл хийхдээ хэрвээ БНХАУ 34 хувийн тарифаа цуцлахгүй бол гаалийн татвараа 50 хувиар нэмнэ гэсэн юм. Үүнд БНХАУ эсэргүүцсэн хариу өгч, эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн.

БНХАУ хүссэнээр нь тарифаа цуцлалгүй харин ч татвараа 34 хувиас 84 болгож нэмсэн тул Трамп оноосон гаалийн татвараа 104 хувиас 125 хувь болгож ихэсгэсэн юм.

Трамп татвараа нэмсэн тул пүрэв гарагаас /2025.04.10/ хэрэгжиж эхэлсэн 84 хувийн тарифаа Бээжин дахин нэмж магадгүй.  Мөн бүтээгдэхүүнээ “Amazon”-ийн платформ дээр борлуулдаг Хятад компаниуд АНУ-ын зах зээлээс гарах эсвэл үнийн өсөлт хийхэд бэлдэж байна гэж БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны холбооны тэргүүн мэдэгджээ. Энэ нь гаалийн татварын улмаас үүссэн урьд өмнө байгаагүй цохилтоос үүдэлтэй аж.

“ING” банкны дэлхийн зах зээлийн газрын захирал Крис Турнэр “АНУ, БНХАУ хоёр одоогоор худалдааны дайны ирмэг дээрх хүчний тоглолтоо хийж байна” гэж хэлжээ.

Бээжин энэхүү зөрчилдөөнд хариу өгөхийн тулд Европын Холбоо болон Малайзтай худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хэлэлцээ хийснээ мэдэгдсэн. Харин Австрали улс БНХАУ-ын хамтран ажиллах саналыг няцаасан байна. “Дэлхий дээр өрнөж буй аль нэг тэмцэлд Хятадтай гар барилцан оролцох бодол бидэнд байхгүй” гэж Австралийн дэд ерөнхий сайд Ричард Марлес “Sky News” агентлагт хэлсэн байна.

Тарифаа хойшлуулсан ч өмнөх хохирлын нөлөө бүрэн арилахгүй

Зургийн эх сурвалж: CNN

Шинжээчид хувьцааны үнэ гэнэт өссөн ч энэ нь өмнө нь учирсан бүх хохирлыг арилгаж чадахгүй байж магадгүй гэж үзэж байгаа юм. Санал асуулгуудын үр дүнгээс үзэхэд тарифын нөлөөнөөс болж бизнесийн хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ буурч эхэлсэн нь ажиглагдаж буй. Мөн “Reuters” агентлаг “Ipsos” фирмийн санал асуулгаар дөрвөн америк хүн тутмын гурав нь ирэх саруудад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өснө гэж таамаглаж байгаа юм.

“Goldman Sachs” банк Трамп тарифыг хойшлуулсны дараа АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлалыг 65 хувь байснаас 45 хувь болгон бууруулжээ. АНУ-ын Сангийн сайд Бессент хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотой асуултыг хайхралгүй орхиж, Трампын шийдвэрийг хүндэлж, эсэргүүцэл үзүүлээгүй улс орнууд шагнал хүртсэн гэж хэлжээ. Трамп тарифыг ашиглан хэлэлцээ хийхэд  давуу эрх олж авах гэж оролдсон гэж Бессент хэлсэн юм. Тэр “Энэ бол Трампын анхнаасаа төлөвлөсөн арга байсан. БНХАУ-ыг хэцүүхэн байдалд оруулахын тулд шахалт үзүүлсэн ч гэж хэлж болно” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. Гэхдээ энэ эргэж буцсан Трампын алхмууд санхүүгийн салбарын хамгийн чухал зүйлсийн нэг болох итгэлцлийг бууруулж байгаа юм. Трамп тогтворгүй, урьдчилж таамаглах боломжгүй бодлого явуулж байгаа нь АНУ-ын капиталууд хамгийн аюулгүй хөрөнгө гэх ойлголтыг ганхуулж байна.

Эх сурвалж: Reuters, CNBC, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 08:11

Америкийг дэлхийгээрээ нийлээд золбинтуулах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 11, 2025 10:13

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 11, 2025 18:05

6 UDAA DAMPUURSAN UL BUTEH ETGEED MONGOLD BAS 1 ETGEER BII JENKO GEED IIM ADGIIN SHAARUUD HORVOO BUZARLAAD BGAAD BAIHIIM DAA

Зочин
Зочин
4 сар 11, 2025 18:55

Жомбого Трамп

Сиймхий
Сиймхий
4 сар 11, 2025 22:09

Трамскаа худ хөрөнгийн зах зээлийн гар жинхэнэ амьдр�##� дээр тэс өөр шүү.Ховор мет�##� 90 % нь хятадад бгга .!

Иргэн Бат
Иргэн Бат
4 сар 11, 2025 23:28

Энэ овоо сармагчин юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button