Нийгэм мэдээ
"И-Монголиа ашиглан хүүхдийн мөнгө зээлнэ" гэж олон нийтийг залилж байна

Сүүлийн үед хүүхдийн мөнгийг И-Монголиа ашиглан 5-10 сараар зээлнэ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон.
Энэ талаар тодруулахад, "Нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нуусан, төөрөгдүүлсэн, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын аргууд ихсэх болсон. Барьцаа хөрөнгө шаардахгүй, нийгмийн даатгал, зээлийн түүх хэрэггүй гэх худал үгэнд автан залилуулдаг. Иймээс иргэд хэрсүү байж, мэдээлэлд нухацтай хандах хэрэгтэй" гэлээ.
Т.ӨЛЗИЙМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.