Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хурцдаж алтны үнэ өслөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ихэнх улс орнуудад ногдуулах гаалийн татвар хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулсан ч БНХАУ-д тавьсан тарифаа нэмэгдүүлсэн. Үүний улмаас АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хурцдаж алтны үнэ өсөж байна. “Gold Price” сайтаас харвал алтны үнэ унц нь 3,112 ам.доллар буюу 0.98 хувиар өсжээ. Харин лхагва гарагт /2025.04.09/ 3.3 хувиар нэмэгдэж унц нь 3,082 ам.доллар хүрсэн юм.

“TD Securities” фирмийн түүхий эдийн стратеги харицсан ахлах Барт Мелек хэлэхдээ “Эцсийн эцэст алтыг хөрөнгө оруулагчид тогтворгүй байдлаас хамгаалах хөрөнгө оруулалт гэж үзсэн хэвээр байна. Тариф болон инфляц нэмэгдэж магадгүй гэх том асуудал нүүрлэж буй нөхцөл байдал үүссэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button