Үйл явдал: "Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал УДБЭТ-д болно

9:00 цагт: “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” Блью Скайд болно.
9:00 цагт: "Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг Блью Скайд болно. Холбогдох утас: 99074774
9:30 цагт: “Steamex 2025” хэлэлцүүлэг, үзэсгэлэн Зайсан Хилл цогцолборт болно.
12:00 цагт: "Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал УДБЭТ-д болно.
13:00 цагт: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
18:00 цагт: JCI-ийн салбар Хөвсгөл аймаг дахь “Ид шидийн орны 30 хүүхдэд дээд боловсрол олгох, шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой “Beyond Tomorrow” төслийн нээлт болно. Холбогдох утас: 97178888
-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.
-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
-Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.