БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох магадлалтай вэ

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал тогтоосон нь эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр өнгөрсөн баасан гарагт /2024.04.04/ огцруулсан. Тус улсын хуулиар ийм явдал тохиолдсоны дараа 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах ёстой байдаг. Ийм учир зургаадугаар сарын гурванд БНСУ шинэ ерөнхийлөгчөө сонгох болсон юм.
Өмнөд Солонгост ерөнхийлөгч таван жилийн, нэг л удаагийн бүрэн эрхийн хугацаатай ажилладаг. Сүүлийн үед явуулсан санал асуулгуудаас үзэхэд сөрөг хүчний Ардчилсан намын (DPK) И Жэ Мюн илт давуу үзүүлэлттэй явж байна.
Харин улс төрийн барууны үзэлтэй эрх баригч нам сөрөг хүчин засгийн эрхийг баривал АНУ-тай байгуулсан холбоо болон Японтой сайжирсан харилцааг сулруулж болзошгүй гэх мессежийг сонгогчдод өгч буй. Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мюн илүү прагматик, уян хатан гадаад бодлого баримтлах санал гаргажээ.
Ардчилсан Нам шинэ ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө байр сууриа бэхжүүлэхээр шуурхай ажиллаж эхэллээ. Харин эрх баригч Ардын хүч нам (PPP) нөхцөл байдлыг намжаах гэж оролдож байна. Тус хоёр нам урьд өмнө нь үзэгдээгүй эмх замбараагүй улс төрийн нөхцөл байдалд ажиллаж байгаа юм.
БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон нэр дэвшигч АНУ-тай Доналд Трампын ноогдуулсан тарифын талаар хэлэлцээ хийх, мөн Юн Сок Ёл цэргийн онц байдал тогтоосны дараах улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг намжаах хүндхэн сорилттой тулгарна. Одоо БНСУ-ын ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол хоёр нэр дэвшигчийг харцгаая.
Гол сөрөг хүчин болох Ардчилсан намаас И Жэ Мюн

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох либерал Ардчилсан намаас И Жэ Мюн пүрэв гарагт /2025.04.10/ ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ албан ёсоор дэвшүүлсэн юм. Тэр БНСУ-ын дараагийн ерөнхийлөгч болох хамгийн магадлалтай хүн юм. Солонгосын улс төрд удаан хугацааны турш зүтгэсэн тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёлд түүхэн дэх хамгийн бага саналын тоогоор ялагдсан.
Пүрэв гарагт /2024.04.10/ И Жэ Мюн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдсэнээ мэдэгдэл хийхдээ эдийн засгийн хоёр туйлт байдлыг засна гэж амласан. Тэрбээр энэ нь Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласны дараа энэ хоёр талт байдал нь улс төрийн хямрал улам гүнзгийрэхэд нөлөөлсөн гэж хэлжээ. И Жэ Мюн эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд технологи болон хүний нөөцийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ амласан.
Тэр хэлэхдээ, “БНСУ-АНУ-ын холбоо, мөн БНСУ, АНУ, Японы хамтын ажиллагаа маш чухал. Гэхдээ тууштай баримтлах зарчим бол БНСУ-ын үндэсний ашиг сонирхол нэн тэргүүнд тавих явдал” гэжээ.
Өнгөрсөн жил И Жэ Мюнээр удирдуулсан Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулж парламентад олонх болж чадсан.
“Gallup” фирм өнгөрсөн баасан гарагт нийтэлсэн судалгаагаар И Жэ Мюн дараагийн ерөнхийлөгч болох хамгийн магадлалтай. Тус санал асуулгаар бол түүний рейтинг 34 хувь байгаа юм. Ардчилсан нам парламентад олонх байгаа учир И Жэ Мюн ерөнхийлөгчөөр сонгогдвол хүссэн бодлогоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Эрх баригч Ардын хүч намаас Хан Дун Хун

Ардчилсан намын И Жэ Мюний гол өрсөлдөгч хэмээн өөрийгөө тодорхойлсон эрх баригч Ардын хүч намын дарга асан Хан Дон Хүн Пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө пүрэв гарагт /2025.04.10/ албан ёсоор зарласан.
Хан Дун Хун Юн Сок Ёлын засаглалын үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан юм. Тэр 2023 оны арванхоёрдугаар сард буюу 2024 оны арванхоёрдугаар сарын хооронд Ардын хүч намын даргаар ажиллажээ.
Тэрбээр Юн Сок Ёолтой хамт прокуророор ажиллаж байсан. Хүмүүс түүнийг Юн Сок Ёлтой дотны холбоотой гэж байсан ч 2024 оны парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчийг тодруулах асуудлаар тэд зөрчилдсөн. Тэр цагаас хойш Хан Дун Хун Ардын хүч нам доторх Юн Сок Ёлоос ангид жигүүрийг төлөөлж ирсэн юм. Юн Сок Ёл Үндэсний Ассемблейн шийдвэрээр импичлэгдсэний дараа Хан Дун Хун намын даргын албан тушаалаасаа огцорсон байна.
Тэр парламентын ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ “И Жэ Мюнийг хэн дийлэх вэ? Тэр хэнээс хамгийн ихээр айж байгаа бол? Бид ялж чадах хүнийг сонгох ёстой. Би ард түмэнтэйгээ хамт ялалтад хүрнэ” гэсэн юм.
Хан Дун Хун Үндсэн хуульд шинэчлэл хийх санал дэвшүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацааг 4 жил болгон богиносгож, дахин нэр дэвших боломжтой тогтолцоог үүсгэхийг тэр уриалжээ. Үүнээс гадна улсынхаа парламентыг хоёр танхимтай болгохыг санал дэвшүүлсэн байна. Хан Дун Хун шинээр парламентын дээд танхим байгуулж, пропорциональ суудлын тогтолцоог халан, нийт гишүүдийн тоог 300 хэвээр үлдээнэ хэмээсэн юм. Мөн тэр дараагийн ерөнхийлөгч, парламентын сонгуулийг нэгэн зэрэг явуулах ёстой гэж бодож буйгаа илэрхийлсэн байна.
Өөр хэн сонгуульд нэр дэвших вэ
Лхагва гарагт /2025.04.09/ Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су болон парламентын гишүүн Ан Чол Су нар vkнэр дэвшихээ зарласан. Сөүл хотын дарга О Сэ Хүн энэ амралтын өдрүүдэд нэр дэвшихээ мэдэгдэх төлөвтэй байгаа. Тэгү хотын дарга Хон Жүн Пё болон хууль тогтоогч асан Юу Сон Мин нар дараа долоо хоногт өрсөлдөнө гэдгээ зарлахаар бэлтгэж байгаа аж.
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа тул БНСУ-ын намууд үүнд яаран сандран бэлтгэж байна. Ардчилсан нам өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд маш бага хувиар ялагдсандаа даага нэхэх сонирхолтой байгаа юм. Олон нийтийн үзэл бодол эрх баригч Ардын намын эсрэг байгаа нь тус намын хувьд томоохон боломж. Ардчилсан намын удирдлагууд цэргийн онц байдлыг олон нийт эрс эсэргүүцсэн гэдэгт итгэлтэй байгаа тул энэ удаагийн сонгуулийг зүүн барууны тэмцэл биш, харин ардчилал ба дарангуйллын сонголт болгож тодорхойлохоор зорьж байна.
Эх сурвалж: Reuters, Korea Herald
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хун гоё хүн бна даа. Юн түүний зөвлөх болох юм бна.
Хэн ч со-гийн еөк болох нь бидэнд ямар хамаа бнааааааааа.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
И жэ мюн монголчуудад ээлтэй ерөнхийлөгч болно