ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 16 хувиар буураад байна

Энэ онд түүхий эдийн үнийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гаргасан макро эдийн засгийн төсөөлөлд дурдсанаар нүүрсийг тонн тутам нь 85 ам.доллар, төмрийн хүдэр 70 ам.доллар, зэсийн баяжмал 1963 ам.доллар, алтны үнэ 2324 ам.доллар хэмээн төсөөлж буй.

Гэвч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 16 хувиар буурч зэсийн үнэ тонн нь 8380 ам.доллар болсон бөгөөд энэ нь 2008 оны хямралтай ижил өсөлтийн циклээс уруудсан үеийг давтаж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ

Харин газрын тосны үнэ баррель нь тонн тутамдаа 64.78 ам.доллар буюу оны эхэн үеэс буурч, нүүрсний үнэ зах зээлийн ханш нь 94 ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар буурчээ. Цаашид олон улсын өрнөх худалдааны дайн, татварын өсөлттэй холбоотойгоор түүхий эдийн үнэ дагаж буурах төлөвтэй байгаа нь манай улсын түүхий эдийн экспортын орлогод ч мөн нөлөөлөхөөр байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button