Гэмт хэрэг

Тарвагатай андуурч хүн буудаж хөнөөсөн этгээдэд 4 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг дэвсгэрт тарвагатай андууран хүн буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Тосон багийн Гуа ам гэх газарт сангийн анги 76156 дугаартай, замаг 156 дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Ө-ын амь насыг хохироожээ.

Уг гэмт хэргийн дуудлага өнгөрсөн оны долоодугаар сарын 14-ний өдөр Төв аймаг дахь цагдаагийн газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиж шалгахад толгой хэсэгтээ хоёр удаа буудуулсан байсан аж.

Шүүгдэгч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "11 цагийн үед тарвага хараад ирье гээд яваад Хоньчийн нуруунд ирээд зам өгсөөд тарвага хараад явж байтал дэрстэй дош дотор нэг юм хөдлөөд байхаар нь буугаа гаргаж ирээд дурангаар нь харахад 2 хуруу хүрэхгүй нарийн тарваганы толгой шиг зүйл нэг далдраад нэг ил гараад бөртөлзөөд байсан. Тарвага байна гэж бодоод нүхэндээ орохоос нь өмнө буудъя гэж бодоод машин дотроосоо буудсан.

Ингээд машинтайгаа ойртоод хүрээд иртэл хүн байгаа нь харагдсан тэгээд л сандраад машинаа зогсоогоод гүйж очиж хараад яахаа мэдэхгүй хэсэг балмагдаад тусламж дуудахаар ойр хавиараа сүлжээ хайж давхиад олдоогүй. Нөгөө талын уулан дээр мал хариулж яваа морьтой хүн харагдахаар нь хүрч очоод болсон зүйлээ хэлэхэд би гэртээ харьж хэлж өгнө гээд би эргээд давхиж байтал хар өнгийн приус машинтай хүмүүс тааралдаад би үнэн учраа хэлээд тусламж гуйтал надтай хамт очиж үзээд бидэнтэй хамт явж байсан хүн байна гээд таниад эмнэлэг цагдаа дуудахаар явсан. Би эмнэлэг цагдаа иртэл байрандаа хэргийн газартаа хүлээгээд байж байсан” хэмээсэн байна.

Улмаар гэрч нарын мэдүүлэ, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр шүүгдэгч М-ийг тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Иймд шүүхээс дөрвөн жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Заамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 11:53

Буруу. 8 ишигний хүмүүс 2 жил сууж байхад, хүний амь нас хөнөөчихөөд чиглүүлж буудчихаад зорчих эрхээ хязгаарлуулж яллуулах буруу ! Шүүх ингэж л өөрөөр шийдээд байгаад дургүй хүрдэг. Амь нас хөнөөчихөөд андуурсан хэргээ ухамсарласан ч гэсэн зүгээр өнгөрөөж болохгүй. Та нар хүн �##�аагүй хүнийг 48 цагаар хорьчихоод байгаа биз дээ.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 14, 2025 12:03

Жинхэнэ тарвага буудаад баригдв�##� ямар ял авах вэ. Хүний амь ийм хямдхан болоо юу

Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:11

Хүний амь ийм хямдхануу. Арайчдээ

Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:12

Тэгээд 7.64 том буугаар тарвага бууддаг гэж юу байдйн

Дэл
Дэл
4 сар 14, 2025 13:21

Монголын шүүх дампуурсан байна даа

zochin
zochin
4 сар 14, 2025 14:49

durgui hunee buudchaad tarvag bsan geed suuj bmaar yum bna buruu jishig dee

Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:38

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 14, 2025 16:38

Хүн тарвага 2 тийм андуурмаар адилхан болж таарахнээ хүн �##�сан байхад ял нь яасанч хөнгөн юм бэ энэ улсын хууль шүүхүүд ёстой нэг байгаа ч юм шиг үгүйч юм шиг

Зочин
Зочин
4 сар 14, 2025 23:38

Баян танилтай л�##�рууд нэг юмууу

Холбоотой мэдээ

Back to top button