Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Трампын тарифын эсрэг Вьетнамыг хамт тэмцэхийг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны дайн эхлүүлээд буй энэ үед БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх зорилготой айлчлал хийж байна. Ши Жиньпин энэхүү айлчлалаараа БНХАУ-ыг АНУ-аас ялгаатай нь найдвартай түнш гэж харуулах зорилготой.

Тэр зүүн өмнөд Азийн орнууд дахь аяллаа даваа гарагт /2025.04.14/ Вьетнамаас эхлүүлсэн. Ши Жиньпин мөн Камбож, Малайзад төрийн айлчлал хийнэ. Тэдгээр орнууд сүүлийн жилүүдэд БНХАУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа өргөжиж буй.

Даваа гарагт Вьетнамын эрх баригчидтай уулзахдаа Ши Жиньпин “Дэлхийн чөлөөт худалдааны систем, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахын тулд хоёр улс хамтран ажиллах ёстой. БНХАУ-ын аварга том зах зээл Вьетнамд үргэлж нээлттэй. БНХАУ болон Вьетнам стратегийн төвлөрлөө бэхжүүлж, нэг талын дээрэлхэлтийг хамтдаа эсэргүүцэх ёстой. Ганц дарвуултай жижиг завь шуургыг тэсвэрлэх чадваргүй. Бид зөвхөн хамтдаа зүтгэж байж бид тогтвортой алс хол явах боломжтой” гэж хэлжээ.

Трамп БНХАУ-аас бусад оронд тавьсан гаалийн татвараа 90 хоногоор хойшлуулсан байгаа. Бээжин, Вашингтон бие биедээ түүхэн дээд хэмжээний гаалийн татвар оноож, хоёр улсын хоорондын худалдааны дайн хурцадсан. Зүүн өмнөд Азийн орнууд Трамп татвараа хойшлуулсан нь амьсгаа авах боломж олгосон нь тэдгээр улс АНУ, БНХАУ-ын худалдааны дайнд өртөх вий гэж санаа зовж байгаа юм.

Ши Жиньпин Трампын үүсгэсэн үймээн самууныг ашиглан БНХАУ-ыг дэлхийн чөлөөт худалдааны хамгаалагч, найдвартай түнш гэх мессежийг илгээж байна. Зүүн өмнөд Азийн орнууд түүнийг хивсээ дэлгэн угтаж байгаа ч шинжээчид тэдгээр орнуудыг Трампын уурыг хүргэхгүйн тулд болгоомжтой алхам хийх хэрэгтэй гэж үзэж буй.

Даваа гарагт Трамп Ши Жиньпин болон Вьетнамын удирдагч То Ламын уулзалт нь АНУ-ыг хохироох зорилготой гэж хэлсэн юм. Тэр “Би Хятадыг буруутгаагүй, би Вьетнамыг буруутгаагүй. Сайхан уулзалт байсан байх. АНУ-ыг хэрхэн хохироох вэ гэдэг сайхан уулзалт. Европын холбоо ч гэсэн ийм зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 16, 2025 10:05

Хятад ганцаараа Дарамтлуулахгүй гэж Ази улс орнуудыг хөлдөө чирж тэднийг Трампын худ�##�дааны дайнд татан оруулж Татварын нь нэмүүлэх нь дээ,

Зочин
Зочин
4 сар 16, 2025 13:07

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button