ЭДИЙН ЗАСАГ

Төсвийн орлого 1.2 их наядаар буурлаа

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.2%) их наяд  төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.0%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.


Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч,  өмнөх  оны мөн үеэс 4.1 (10.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 (22.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн тайлбарлав.

Монгол Улс 2025 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 16, 2025 13:53

ерөнхийдөө ийм ирээдүй тодорхой бхад бараг хүчээр ийм төсөв батлуулсан сангийн сайд засгийн газар буруутай хүний үг авахгүй бсан одоо эртхэн хариуцлагыг нь үүрүүлж огцруулахгүй бол бүр л их тоглоно доо төсвөөр

Холбоотой мэдээ

Back to top button