УЛС ТӨР

Д.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд, сайд нар ЭТТ ХК дээр 500 мянга, сая тоннын гэрээг 2,3 ам.долларын зөрүү авч түрүүлж нүүрс гаргадаг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульл нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор оруулж ирж хэлэлцэж байна.

Он гарснаас хойш нүүрсний экспортын гарц нэмэгдсэн хэдий ч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор орлого буурсан. Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр арилжаалж байгаа бөгөөд арилжаа зогсонги байдалд орж байгаагаас үүдэн холбогдох хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах болсон талаар салбарын сайд нь тайлбарлаж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж,

Уул уурхайн биржээр борлуулах нь зөв. Ямар нэг танил тал гэлгүй биржийн арилжаанд оролцоод нүүрсээ авдаг. Гэтэл яагаад биржээр арилжаа олигтой явахгүй байна гэхээр, жишээ нь биржээр нүүрсээ авсан нөхдүүд “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод нэг, хоёр сар болдог. Нүүрс худалдан авсан тал нүүрс өсөж байгаа үед хүлээж боллоо гэхэд нүүрсний үнэ унаж байгаа үед хоёр сар хүлээнэ гэдэг биржээр худалдаад авчихсан компаниудад маш том эрсдэл үүсдэг. Энэ бол санаатай хийгддэг. Яагаад гэхээр УИХ-ын гишүүд дарга, сайд нар “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод 500 мянга, сая тоннын гэрээг 2,3 ам.долларын зөрүү авч хийсэн нүүрс нь түрүүлж гардаг. Тийм учраас биржээр нүүрс худалдан авч байгаа компаниудын нүүрс нь гарахгүй уддаг. Яавал нүүрсийг алт шиг үнэтэй болгох вэ гэдэг луйвар “Эрдэнэс Тавантолгой” дээр бүрэн явж байгаа. Биржээр хэдийнэ нүүрс худалдан авчихсан хүмүүсийн урдуур өөр нүүрс гараад байна гэхээр 4500 калоритай нүүрсний гэрээ хийж, үнийг нь төлчихөөд буцаагаад 6000 калоритай нүүрс ачдаг тэр нөхдүүдийн авилга нь төлөгдсөн нүүрс л түрүүлж гардаг байхгүй юу. Өнөөдөр уурхайгаас төмөр замын ам хүртэл 14 км газар 1 сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. Төмөр замаас хил хүртэлх 4 км газарт 1 сая 800 мянган төгрөгөөр дарга нарын компани тээвэр хийж байна. Монголын ард түмэнд ирэх ёстой ашгийг замд нь хулгайлдаг байдал бий болоод байвал яаж “Эрдэнэс Тавантолгой”-гоос ашиг хүртэх вэ. Хүн болгонд 93 мянган төгрөг биш 1 сая төгрөг өгөх боломж бий шүү. Биржийн асуудал чинь ийм учраас явахгүй байгаа" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 11:27

Пүрэвдорж үнэнийг хэлж, бөмбөг дэлбэллээ дээ !!!
Үүнийг арай гүлдийгээд өнгөрөөж чадахгүй биз дээ !!!

Зочин
Зочин
4 сар 17, 2025 14:11

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Irgen
Irgen
4 сар 17, 2025 19:37
Reply to  Зочин

Chi nuursnii hulgaichuudiin gar huliin uzuurt zaragdagsdiin neg biz. Tegeed uneniig helsen huniig doromjilj bga chin oilgolmjtoi

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
4 сар 17, 2025 14:55

УИХ-ын гишүүн болж өргөсөн тангарагаас няцаж хувийн ашиг сонирхол нь давамгайлж нүүрсчин болж байгаа гишүүд хууль боловсруулах ажлаа хийхгүй байгаа нь харамсмаар. Үүнд хян�##�т-хариуцлага хамгаас чух�##� биш үү???

Зочин
Зочин
4 сар 17, 2025 17:24

Үхэр монголчууд бүгд луиварчин хулгай ч сэтгэхүйн өвчтэй болсон одоо шууд эргэлт хийж энэ хулгай ч луйварчидыг �######�уулж баялагийн сангаа арвижуулах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 17, 2025 17:31

Ийм л өлөн хулгайч луйварчид нь өөрсдийгөө төрийн өндөр �##�бан туша�##�тан гээд байхаар яах уу

Зочин
Зочин
4 сар 17, 2025 17:48

Хэдэн оны зураг тавиад байнаа.

Зочин
Зочин
4 сар 18, 2025 07:33

Пүрэв дорж Гишүүн Голийн Олоод Сайхан Хэлэлээ Дээ Байд�##� Тиймэл Байгааш дээ

очин
очин
4 сар 18, 2025 14:55

Яг үнэндээ мэдэж авч дээ! Үүнийгээ олоноос нуух гэж яана! Ард түмэндээ хэлдэггүй нууцын нэг нь энэ шүү дээ.

Shudarga shuugch
Shudarga shuugch
4 сар 22, 2025 18:52

Hurelsukh ham hereg huzuu nariin gar huluud shurgasan tur zasag

Холбоотой мэдээ

Back to top button