АНУ-ын сенатор: Бид бүгд Трампаас айж байгаа

АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Лиза Мурковски Ерөнхийлөгч Доналд Трамп хүмүүст улс төрийн хариу арга хэмжээ авч магадгүй гэх аюул заналхийлэл бий гэжээ. Энэ аюул заналхийлэл нь Трампын тариф, гүйцэтгэх тушаалууд, холбооны засгийн газрын агентлагуудад таналт хийх тал дээр үг хэлэхээс эмээх хэмжээнийх гэдгийг Мурковски онцолсон юм.
Аляска мужид болсон уугуул овгуудын удирдагч нарын уулзалт дээр тэр “Бид бүгд айж байгаа. Үүнийг сонсоод гайхширч магадгүй. Гэхдээ урьд өмнө нь байгаагүй нөхцөл байдал бидний урд тулж ирлээ. Би та бүхэнд үүнийг л хэлье. Хариу арга хэмжээ авах эрсдэл бодит учраас би үг хэлэхээсээ их санаа зовдог. Энэ нь зөв зүйл биш” гэжээ. Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Рожерс “Ерөнхийлөгч Трампын өгч буй цорын ганц шийтгэл бол Америкийн ард түмний амжилт, түүхэн амжилт” хэмээсэн байна.
Мурковски бол Трампын бодлогыг шүүмжилж, засгийн газрын гишүүдийг эсэргүүцэн, Канадад тавьсан гаалийн татварыг эсэргүүцсэн Бүгд найрамдах намын цөөн хэдэн гишүүдийн нэг юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manai emegtei gishuud suralcaa turaaa8 baahan ywdag jorlonguud apu batchimeg
Жомбого Трамп