Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ХНС-гийн даргатай дайсагнах нь нэмэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.04.17/ Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн эсрэг үг хэлээр хэд хэдэн дайралт хийжээ. Тэр Пауэллийг бодлогын хүүг бууруулалгүй улс төр хийж байна гэж буруутгаж, түүнийг ажлаас нь түргэн чөлөөлөх эрх мэдэл өөрт нь байгаа гэсэн аж. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ Пауэллийг ХНС-гийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өдрийг хүлээж байна хэмээжээ. Тэрбээр анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч гэсэн Пауэлл руу чиглэсэн дайралт хийж байсан.

Трампын тарифын төлөвлөгөөний улмаас инфляц өсөх эрсдэл нэмэгдэж буй. Ийм учир ХНС бодлогын хүүг бууруулахаас цааргалах болсон. Одоогийн байдлаар орон сууцны зээл болон хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа юм. Трамп “Холбооны нөөцийн сан америкийн ард  түмэнд бодлогын хүүг бууруулах өртэй. Би түүнд (Жером Пауэлл) сэтгэл хангалуун бус байгаа. Хэрвээ би түүнийг ажлаас нь чөлөөлөхийг хүсвэл шууд чөлөөлнө” гэж бичсэн байна. Трамп Пауэллийн мөнгөний бодлоготой санал нийлэхгүйн улмаас албан тушаалаас нь татан буулгавал дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгосон асуудал болох магадлалтай. Пауэллийн бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн тавдугаар сард дуусна. Бүрэн эрх нь дуусах хүртэл ажлаа хүлээлгэн өгөх ямар нэгэн бодолгүй байгаа гэдгээ тэр илэрхийлсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 21:50

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 19, 2025 04:37

Энэ 80 нас хүрч байгаа зөнөг Трамп өвгөнийг хугацаанаас нь �######�уулах хэрэгтэй ТРАМП БОЛ ОХУ-ЫН ТАГНУУЛ БУУНЫ НОХОЙ

Холбоотой мэдээ

Back to top button