Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын эрүүгийн шүүх Нетаньяхуг баривчлаагүй гэж Унгарыг шалгана

Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал сонссон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ сарын эхээр Унгарт айлчилсан. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Нетаньяхуг хүлээн авсныхаа дараа улсаа ОУЭШ-ээс гаргана гэж мэдэгдсэн. Тэгвэл ОУЭШ-ийн шүүгч нар Нетаньяхуг яагаад баривчлаагүй гэдгийг шалгаж эхэлжээ.

Лхагва гарагт /2025.04.16/ ОУЭШ хэрэг үүсгэхдээ тус шүүх Унгар тушаалыг биелүүлээгүй талаар шалгаж эхэлсэн гэсэн юм. Нетаньяху улсад нь айлчилж байх үед Орбан ОУЭШ-ийг “Хараат бус шүүх байхаа больсон, хуулийн шүүх биш улс төрийн шүүх болсон” гэж шүүмжилсэн. Тэрбээр “Бид олон улсын тохиролцоонд гарын үсэг зурсан, гэхдээ Унгарт тушаалыг нь даган мөрдөх арга хэмжээ авч байгаагүй” гэж хэлжээ.

Олон улсын эрүүгийн шүүхээс гарах процесс дор хаяж нэг жил гаруй хугацаа шаардана. Шүүхээс гарснаар Унгар улс ОУЭШ-ийн гишүүн бус цор ганц Европын холбооны орон болох юм. ОУЭШ-ийн түүхэнд зөвхөн Филиппин, Бурунди хоёр л гишүүнчлэлээ түдгэлзүүлж байсан.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүрэлсуга
Хүрэлсуга
4 сар 18, 2025 18:15

Эхлээд Путиныг орогнуулсан Монголыг ш�##�гачих

Зочин
Зочин
4 сар 18, 2025 18:44

МОНГОЛОО ХОРЛОЧИХ САНААТАЙ . ЗЕЛЕНСКИЙ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР УЛС БИШ ГЭЭД ЯРИАД БАЙСНЫГ СОНСООГҮЙ ЮУ ЭСВЭЛ САНААТАЙГААР ХӨРШТЭЙ МУУДАЛЦУУЛАХ ГАДНЫ ( УКРНАЦИСТЫН) ТАГНУУЛ УУ .ЮМ УНШДАГГҮЙ МАЛ УУ . ОЛОН УЛС ШАЛГАНА ГЭЖ ЯРИАГҮЙ БАЙХАД МОНГОЛЫГ ШАЛГУУЛЧИХ ТЭНЭГ БАС БАЙДАГ АА

Зочин
Зочин
4 сар 18, 2025 22:26

Унгарыг ерөөсөө европын холбооноос хөөх хэрэгтэй. Албатай юм шиг европын холбоонд гөлөг болж элсчихсэн мөртлөө Пүүтлерийн �######�ийг үргэлж долоогоод бдаг тэнэг хогонцорууд.

Би Зочин
Би Зочин
4 сар 19, 2025 07:20
Reply to  Зочин

Унгарын сан�##� өгөх эрхийг хязгаарлах асууд�##� ЕХ-нд яригдаад эхэлсэн

Би Зочин
Би Зочин
4 сар 19, 2025 07:18
Reply to  Зочин

Яг үнэн, сана л нэг

Би Зочин
Би Зочин
4 сар 19, 2025 07:17

Их д�##�жиганаад байгаа Орбаныг өөрийг нь баривчлах хэрэгтэй, бас Словакийн Фицог

Зочи.з
Зочи.з
4 сар 19, 2025 10:30

ЕХ өнөөдөр шууд хэлэхэд бузар муу муухай бүхний үүр уурхай болсон гэхэд нэг их буруудахгүй. Масс цагаачл�##�, ЛГБТ, өсвөр насныхны дунд садар самууныг суртчилах, хүний эрх, эрх чөлөөг боомилох, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах гэхчлэн хөвөрнө. Францд гэхэд Мариан Лифэний сонгогдох эрхийг хязгаарлав, Румынд ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүний сонгуулийн дүнг цуцлав. Германд улс төрийн карьерийн хувьд тэргүүлэгч байранд ирж байгаа AFD намын хориглох тухай ярьж эхлэв. гэхчлэн хөвөрч өгнө, түүнчлэн хүнийг хувийн өмчгүйгээр сэтгэл ханг�##�уун сайхан амьдарч болох тухай ярьж эхэлж байгаа нь бүр айдас төрүүлэм.

Холбоотой мэдээ

Back to top button