УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ш.Хавыл 10 саяар, Х.Баделханы “Жол” ХХК 41.7 саяар торгуулсныг УДШ хэлэлцэхгүй

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч асан Ш.Хавылд холбогдох хэргийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар хэлэлцүүлэх, эсэхийг /2025.04.07/-нд хэлэлцсэн.

Тэрбээр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханы хамаарал бүхий “Жол” компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

2019.06.28-ны өдөр А/481 дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна. Тэр нь Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэр буюу Ховд голын эрэг, усан сан бүхий газраас хайрга олборлох талаар мэргэжлийн байгууллагын ямар нэг дүгнэлт гараагүй байхад ийн шийдсэн.

Хууль бус захирамжийг үндэслэн “Жол” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосноос байгаль орчинд 20.8 сая төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчид дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх Ш.Хавылд төрийн албанд хоёр жил дөрвөн сарын хугацаагаар ажиллах эрхийг нь хасан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. “Жол” ХХК-иас 41.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байдаг.

УДШ-хэлэлцэхгүй гэж шийдвэрлэснээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол хэвээр үлдсэн байна.

У.УЯН


Энэ тухай бид өмнө хүргэж байсан нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 18, 2025 14:54

ЭНЭ 2 НУСГАЙ ХАСАГУУД ЯАХ ВЭ? МАНАЙ ЦОГЛОГ ХАСАГ БООЖГОЙ МУРАТ ХААНА ЯВНАА АЛНЫХАА ЗУРГИЙГ ТЭР ЖОМБОГО ХҮҮХЭНД ЯВУУЛААД АМТЛАХ УУ? ГЭЖ АСУУСАН МАНАЙ ЦОГЛОГ ГАР ШҮҮ.НӨГӨӨХ НЬ АРАЙ ЖИЖИГХЭН БАЙНА ҮЗҮҮРЭЭРЭЭ ЗАНТГАР ТОМ АРАГШАА НАРИЙХАН БИШ БАЙНА ГЭСЭН ГЭЖУГА

Зочин
Зочин
4 сар 18, 2025 17:28

Баделхан гэж шун�##�ын микроб Боловсролын сангийн зээлээр хүүхдүүдээ сургасан мөнгөө төлөөч ээ

Холбоотой мэдээ

Back to top button