“УБТЗ” ХНН “Анхны тусламж амь нас аварна” ур чадварын тэмцээн зохион байгуулав

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 4 дүгээр сард ХАБЭА-н сарын аян өрнүүлдэг.Энэхүү аяны хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, Үйлдвэрчний хороо хамтран “Анхны тусламж амь нас аварна” уриатай болзошгүй гамшиг, осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь төрөл бүрийн осол, гэмтлийн үед эмнэлгийн тусламж иртэл анхны тусламжийг үзүүлж, хүний амь нас, эрүүл мэндийг аврах ур чадвар эзэмших, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Тэмцээнд оролцогчид анхны тусламж үзүүлэх багц сургалтад хамрагдсан байна. Тэмцээн анхны тусламж үзүүлэх ур чадварын болон онолын мэдлэгийг шалгах гэсэн 2 үе шаттай явагдаж, ухаан алдаж амьсгал боогдсон, осол гэмтлийн улмаас цус алдсан, яс хугарсан, түлэгдсэн үед үзүүлэх багуудын ур чадварыг сорьж, онолын мэдлэгийг шалгав. Тэмцээнд Зорчигчийн вагон депогийн бүх цех, хэлтэс, тасаг, цувааг төлөөлсөн 5 хүний бүрэлдэхүүнтэй багууд өрсөлдлөө.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.